Х.Тэмүүжинг хэн хамгаалах вэ
Х.Тэмүүжинд алдаа бий. Гэхдээ тэр алдаа нь сайдын суудлаас буух хүртэл ноцтой юу. УИХ-ын дарга “албан тушаалаас нь чөлөөлсөн хурандааг эргүүлэн томилж, тушаал ахиулсан нь Х.Тэмүүжиний ярьж буй шинэчлэл юм бол миний хувьд дэмжихгүй байна” хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайдын эрх зүйн шинэчлэл “хөрөнгөжсөн хурандаа” нарыг цэвэрлэхээс эхлэх байсан болохоос эргүүлэн албан тушаалд томилох биш байжээ. Гэхдээ энэ бол Х.Тэмүүжинг буруутгаж байгаа үндэслэлүүдээс олон нийтэд ил болсон цөөн баримтуудын нэг юм.

Харин хууль зүйн сайд ажил мэргэжилдээ сайн хурандааг чөлөөлөх бус тушаал дэвшүүлж ажиллуулах нь шинэчлэл хийхэд хамгийн их тус болох учиртай хэмээн бодсон байж болох юм.

Даанч асуудал буруу тийш эргэж суудлаас нь ховхлох хэмжээнд хүрчихлээ. Тиймээс тэрээр “Шинэчлэлд гар бие оролцоно гэж албан тушаалд томилогдоод, дараа өөр зүйл хийгээд байна” хэмээн гомдоллож яваа байх нь. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Тэмүүжингээс өмнө огцрох ёстой сайдууд бий гэж хэлснийг онцолвол түүний алдаа арай ч огцруулчихааргүй гэж ойлгогдохоор. Мөн Ерөнхийлөгч болон зарим нэг АН-ын гишүүд түүнийг хамгаалах нь гэж ойлгогдож байгаа юм.

Харин түүнийг огцруулах хүсэлтээ байгаа хүмүүс аль эрт орны хүнээр нь Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавийг сонгоод байна. Хууль зүйн салбарыг удирдаад явах чадвартай, тулхтай, хамгийн тохиромжтой хүн учраас үг дуугүй томилох сураг дуулдлаа. Гэхдээ энд өнгөрөгч баасан гаригт болсон АН-ын Хяналтын хорооны хуралдаанаас гарсан шийдвэрийг мартаж болохгүй. Юу вэ гэвэл тус хурлаас "Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Х.Тэмүүжинг хамгаалах ёстой" гэсэн шийдвэр гарсан байгаа юм.
Нам дотор ямар ч хагарал, албан тушаалын төлөөх тэмцэл байсан Засгийн газрыг унагаж болохгүй, Х.Тэмүүжингийн эхлүүлсэн шинэчлэлийг дэмжиж, Хууль зүйн сайдаас буулгаж болохгүй гэсэн шийдвэрийг АН-ын Хяналтын хорооноос гаргасан байх юм.

Эндээс харахад Засгийн газрыг хамгаалж “тоосго сугалах” арга хэрэглэж магадгүй байна. Танхимын 50 хувь нь огцорвол Засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай хуулийн заалттай. Тиймээс Засгийн газрыг авч үлдэхийн тулд сайд нараас сугалах л зам үлджээ гэж тайлбарлаж болохоор. Гэхдээ сугалагдах сайд нар дунд Х.Тэмүүжингийн нэр байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ирэх баасан гаригт асуудал нэг тийш болж, дээрх олон таамгуудын тайлал гарч эхлэх болов уу.

Л.Тамир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.