Путиныг хүнд өвдсөн эсвэл нас барсан гэх мэт цуурхал нь “хаврын синдром” гэв
Оросын Ерөнхийлөгч В.Путин 3-р сарын 5-аас хойш олон нийтийн өмнө гарч ирээгүйтэй холбоотой элдэв янзын цуурхал газар авч байна. Германы “Deutsche welle” агентлаг энэ сэдвийг тойрч гарсангүй элдэв цуу яриа юунаас эхэлсэн хэн дэвэргэсэн, хэн үгүйсгэж ямар тайлбар өгсөн тухай өвөрмөц мөрдлөгө явуулжээ.
 
Эхлэл. “Deutsche welle”-ийн мэдээлж байгаагаар Путиныг хүнд өвдсөн тухай элдэв цуу ярианы эхлэлийг 3-р сарын 11-нд “Reuters” агентлагийн тараасан мэдээ эхлүүлсэн байна. 3-р сарын 12-13-нд Путин Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевын урилгаар Астанад айлчлан хэд хонох ёстой байсан ч айлчлалыг гэнэт хойшлуулсан байна. Хойшлуулсан шалтгааны тухай албан ёсны тайлбарыг талууд огт хийгээгүй бөгөөд Кремлийн хэвлэлийн албанаас хойшлуулах шийдвэрийг удирдагчид гаргасан гэхээс өөр зүйл хэлээгүй. Гэтэл “Reuters” агентлаг Казахстаны Засгийн газар дахь нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээг иш татан Путин өвдсөн тул айлчлалыг хойшлуулсан гэсэн мэдээ тараасан байна.
 
Дэлхийд нэртэй агентлаг ийм мэдээ тараасны дараагаас Оросын болон Өрнөдийн сэтгүүлчид хэн нь хамгийн дуулиантай таамаг дэвшүүлэх талаар уралдаж эхэлсэн бололтой. Ингээд юуны өмнө Путин 3-р сарын 5-аас хойш албан ёсны арга хэмжээнд оролцон олон нийтийн өмнө гарч ирээгүй гэсэн дүгнэлт хийж. Тэр өдөр Италийн Ерөнхий сайд Маттео Ренци айлчлал хийж байсан юм. Маргааш өдөр нь Путин ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг ахлан явуулж, Батлан хамгаалах болон Сангийн сайд нартай уулзалт хийсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Хамгийн гол нь эдгээр уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид байгаагүй аж.
 
3-р сарын 8-нд Путин Кремльд эмэгтэйчүүдийг хүлээн авч баяр хүргэсэн. Гэтэл Оросын РБК агентлагийн эрэн сурвалжлах албан мөрдлөгө явуулаад эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээ нь гурван өдрийн өмнө хийсэн бичлэг гэсэн мэдэгдэл гаргав. Ингээд ахиад сэрдлэг эхэлтэл 10-нд Путин Ямал-Ненецийн автономит тойргийн амбан сайдыг хүлээн авсан тухай мэдээ гарснаар намжсан. Гэвч РБК агентлаг ахин мөрдлөг явуулж Засгийн газарт ойр ажилладаг эх сурвалжуудаасаа асуутал Ямал-Ненецийн автономит тойргийн амбан захирагч тэр өдөр Кремльд айлчлаагүй гэсэн гэнэ. Сэрдлэг ахиад л эхэлтэл 11-нд Карелийн амбан захирагч Худилайененийг хүлээн авч уулзсан тухай Кремлийн албанаас мэдэгдэл гаргаад бага зэрэг намжив. Үүний дээр Ямал-Ненецийн амбан захирагч 10-нд Кремльд ирж уулзсан гэдгийг хэлж РБК-ийн мэдэгдлийг үгүйсгэсэн байна.
 
3-р сарын 12-нд Путины хэвлэлийн төлөөлөгч Песков мэдэгдэл хийж элдэв цуурхалыг үгүйсгээд Ерөнхийлөгч цоо эрүүл, шаардлагатай албаны хүмүүстэй тогтмол уулзаж байгаа, хамгийн гол нь уулзалтуудын талаар олон нийтэд мэдээлээгүй гэв. Цуурхалыг эхлүүлсэн “Reuters” агентлагт хандаад Ерөнхийлөгч ойрын өдрүүдэд олон нийтийн өмнө гарч ирнэ гэсэн байна. Песков энэ бүх цуу яриаг “хаврын синдром” гэж тайлбарлажээ.
 
Украйныг тойрсон Өрнөд ба Оросын маргаан ид өрнөж байгаа үед Орос төдийгүй дэлхий даяараа Путин яасан бэ гэдгийг сонирхож эхэлсэн нь зүйн хэрэг. Германд гэхэд Путины эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүд сонин хэвлэлээр гарч. Энэ цуу яриатай холбоотойгоор “Frankfurter Allgemeine Zeitung”  сонин өнгөрсөн жилийн 12-р сард Путины хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдлийг уншигчиддаа сануулсан байна. Тэр хурлын үеэр Путин “Засгийн газрын ажиллах хууль ёсны байдал эсвэл ажиллах чадварт эргэлзээ төрүүлэх гэсэн улс төрийн өрсөлдөгчдөд миний өвчний талаарх элдэв мэдээлэл тараах нь ашигтай” гэж хэлж байсан аж.
 
Мөн өчигдөрхөн Австрийн сонин хэвлэлүүд энэ сэдвээр ээлжит дуулиант мэдээлэл тараажээ. Тэдний хэлж байгаагаар Путины нурууны гэмтэл сэдэрсэн тул Австриас нарийн мэргэжлийн эмч тусгайлан залж яаралтай эмчилгээ хийлгэж байгаа аж. Үүнээс өмнө Швейцарийн сонин хэвлэлүүд гимнастикч асан Кабаеваг Путины ээлжит хүүхдийг тус улсын нэгэн хаалттай эмнэлэгт төрүүлсэн тул Путин нууцаар Швейцарьт ирсэн гэсэн бүр ч итгэмээргүй мэдээ тарааж дуулиан тарьж байв.
 
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зандан 2015-03-17 13:06:33
    хэн юу хүсэж байна түүнийгээ ярьдаг
    103.229.120.20
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-17 02:23:35
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.177
    Мэдэгдсэн Хариулах