Хувийн хэвшлийнхэн “Буянт-Ухаа-2” хороололд байр авах боломжтой
“Буянт-Ухаа-1” хороолол өнгөрсөн жил ашиглалтад орсон бөгөөд ихэнхдээ төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан гээд зорилтот бvлгийн иргэдийг оруулсан. Харин “Буянт-Ухаа-2” хороололд хувийн хэвшилд ажиллагсадыг тvлхvv хамруулахаар төлөвлөж байгаа аж. Төрөөс цалинждаггvй атлаа өрх гэрээрээ vйлдвэрлэл vйлчилгээ эрхэлж тогтмол орлого олж буй иргэдийн хувьд “Буянт-Ухаа-2” хороололд орон сууц худалдан авах боломж илvv нээлттэй байх бололтой. Учир нь хувийн хэвшлийнхнийг “Буянт-Ухаа-2” хороололд орон сууц худалдан авах боломжоор хангах санал дэмжлэг авсан гэж эх сурвалж хэллээ. “Буянт-Ухаа-2” хорооллын vнэ “Буянт-Ухаа-1” хороололтой ижил байх уу гэж иргэд сонирхдог.

“Буянт-Ухаа-1” хорооллын адил м.кв-ыг нь 980.000 төгрөгөөр барьж өгч байгаа ч захиалагч тал шугам сvлжээний ажлыг зээл авч шийдвэл vнэ бага зэрэг нэмэгдэхээс аргагvй байдалтай байгаа гэнэ. Гэхдээ хороолол баригдаж дууссаны дараа vнийг тогтоож, захиалга авах журмыг боловсруулан гаргах ажээ. 2014 оны зургадугаар сараас эхэлсэн нэгдvгээр ээлжийн 2592 айлын орон сууцны барилгын ажил 50 орчим хувьтай байгаа юм байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхний ээлжийн 1400 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах боломжтой байсан ч халаалт, цэвэр бохир ус, гадна инженерийн шугам сvлжээний асуудлаас болж хойшилсон. Хэдийгээр эхний ээлжийн орон сууцнууд төлөвлөсөн хугацаанд ашиглалтанд орж амжаагvй ч гэрээт хугацаа буюу 2015 оны аравдугаар сарын 31-нээс өмнө 2592 айлын орон сууцыг хvлээлгэн өгөх боломжтой гэнэ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.