MH370 –ын дохио биш байжээ
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнээс гаргасан албан ёсны мэдэгдэлд зүүн Энэтхэгийн далайд осолдсон гэж үзэж байгаа Малайзын иргэний агаарын тээврийн МН370 нислэгийн Боинг 777-200 онгоцыг эрэн хайх ажиллагааны үеэр Хятадын “Hai Xun 01”, Австралийн “Ocean shield” усан онгоцнуудын илрүүлсэн дохиог МН370 –ын хар хайрцагны дамжуулсан дохио биш болохыг тогтоосон тухай дурьдсан байна. Өчигдөр буюу 5 сарын 28 –нд эрлийн ажиллагааны эхний хэсэг буюу энэтхэгийн далайн зүүн хэсгийн далайн ёроолын 530 кв/км талбайд /нийт хайгуулын ажил далайн мандал дээр 46,700 кв/км талбайг хамарсан/ Bluefin-1 төхөөрөмж ашиглан хийсэн хайгуулын ажлын тайланг хэлэлцэх үеэр дээрх мэдэгдэлийг хийсэн байна.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний далайн инженер Майкл Дины хэлснээр дээрх дохионууд хүний гараар бүтээгдсэн эх үүсвэрээс гарсан нь тодорхой боловч энэ эх үүсвэр нь яавч МН370 биш гэсэн бөгөөд энэ нь дэлхийн өнцөг булан бүрийн нисэхийн болон далай судлалын мэргэжилтэн шинжээч нарын хэлж байсан таамаглалтай нийцэж байгаа ажээ.  Мөн тэрээр хэрэв дохио үнэхээр МН370 дугаартай нислэгийн онгоцных мөн байсан бол онгоцны сүйрсэн үлдэгдэлийг төвөггүй олох байсан тухай дурьдаад эрлийн ажиллагаанд ороцсон улсууд ч энэ дүгнэлттэй санал нэг байгааг  CNN –ын сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа онцолсон байна.  



Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.