П.Эрдэнэтуяа: “Нийгмийн хөгжлийн сан”-гийн хөрөнгийг жил бүр тогтмол хуримтлуулдаг
УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын тушаалаар нэр бүхий хүмүүст 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон баримтыг дэлгэж багагүй шуугиан дэгдээсэн. Энэ асуудлаар Монгол банк тайлбар хийгээд байгаа.Тодруулбал ажилчиддаа олгож буй энэхүү  орон сууцны дэмжлэгийг “Нийгмийн хөгжлийн сан”-гаас  гаргадаг аж. Тэгвэл Монгол банкны “Нийгмийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө хаанаас бүрддэг талаар бид Монголбанкны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийгмийн хөгжлийн сан гэдэг нь ямар учиртай сан бэ?
-Монголбанкны Нийгмийн хөгжлийн саннь 1990 оноос өмнө Улсын банкны Ерөнхий хороо байх үеэс байсан, одоо ч байна. Энэ сангийн үйл ажиллагаа нь Төв банкны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монголбанкны дотоод журмуудаар зохицуулагддаг юм. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 27.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч нь төрөөс орон байраар хангагдах, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр тэтгэмж авах баталгаагаар хангагдана”гэж, Төв банкны тухай хуульд “Монголбанк өөрийн ажилтныг Төрийн албаны тухай хуульд зааснаас дордуулахгүйгээр ажиллах нөхцөл, баталгаагаар хангана” гэж тус тус заасан байдаг. Монголбанк бол төрөөс үүсгэн байгуулагдсан, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг төв байгууллага. Энэ утгаараа өөрийн ажилтан, албан хаагчдынхаа орон байрны болон нийгмийн асуудлыг бусад төрийн байгууллагын нэгэн адил холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу Нийгмийн хөгжлийн сангаасаа шийдвэрлэдэг. Нийгмийн хөгжлийн сан гэдэг бол ажил олгогчын зүгээс хүний нөөцийн бодлогын зардал юм.  Ажилтнуудын цалингаас тусдаа олгогддог зүйл. Бид сангийн хөрөнгийг жил бүр тогтмолоор хуримтлуулдаг.

-Нийгмийн хөгжлийн сангаасаа ажилтнууддаа орон сууц олгодог гэсэн үг үү?
-Өмнө нь Монголбанк Улсын банкны Ерөнхий хороо гэж байх үеэсээ л Нийгмийн хөгжлийн сангийн хөрөнгөөс орон сууц худалдан авч, тодорхой шаардлага, шалгуурыг хангасан ажилтнууддаа гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууц олгодог байсан. Сангийн хөрөнгөөс орон сууц худалдан авдаг байсан энэ дэмжлэгийг 2011 оноос арай илүү хүртээмжтэй, үр ашигтай хэлбэрт шилжүүлж өөрчилсөн юм. Энэ нь нэг талаас эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Нөгөө талаар ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг илүү хүртээмжтэй,түргэн хугацаанд, үр ашигтай хэлбэрээр шийддэг болох, ингэхдээ бас ажлын гүйцэтгэл, бүтээмж, үр дүнг нь сайтар харгалздаг байхыг зорьсон.

-Нийгмийн хөгжлийн сангаас ямар ажилтнууд орон сууцны дэмжлэг, тусламж авах боломжтой байдаг вэ?
-Үүнийг Монголбанкны ажилтанд орон сууцны зээлийн дэмжлэг олгох журмаар зохицуулдаг. Олон жил ажилласан ажилтнаас гадна ажлын гүйцэтгэлийн үр дүн, бүтээмжээс нь хамаарч залуу ажилтнууд маань ч гэсэн орон байртайболох боломж нээгдсэн. Орон сууцны зээлийн дэмжлэгийг Монголбанкны төв болон орон нутаг дахь салбарт ажиллаж байгаа, тодорхой шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангасан ажилтанд олгодог. Жилд дунджаар нийт ажилтнуудын 7 хүртэл хувьд орон сууцны зээлийн дэмжлэг үзүүлдэг. Энэ нь Монголбанкны хүний нөөцийн бодлогын хүрээнд боловсон хүчнийг аль болох тогтвор суурьшилтай, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, хариуцлагатай, бүтээлч ажиллуулах хөшүүрэг юм. Өнгөрсөн жилүүдэдорон сууцны зээлийн дэмжлэг нь Нийгмийн хөгжлийн сангийн нийт зардлын 5.8 хувийг 2012 онд,  18.9 хувийг 2013 онд 16.5 хувийг 2014 онд тус тус эзэлж байжээ.

-Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцнаас өөр зүйлд тусламж дэмжлэг үзүүлдэг үү?
-Орон сууцны дэмжлэгээс гадна ахмад настны тэтгэмж, эмчилгээний зардал, нөхөн олговор гээд ажилтнуудад шаардлагатай олон асуудалд дэмжлэг үзүүлдэг.

-Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалтыг хэн хянадаг вэ?
-Нийгмийн хөгжлийн сангаас дамжин ажилтнуудад олгож байгаа орон сууцны зээлийн дэмжлэгийг Монголбанкны төсвийн зөвлөл эхэлж хянаад дараа нь захирлуудын зөвлөл, сүүлийн шатанд УИХ-аас томилогдсон Хяналтын зөвлөл хянадаг. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Шилэн дансны тухай хуулиар ажилтнуудад олгож байгаа дэмжлэг тусламжууд нийтэд нээлттэй, ил тод болж байгаа. Шилэн дансны тухай хуулиар 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ бүр хэнд ч ил тод болсон учраас Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалтууднууц зүйл биш. Мөн жил бүр олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар Монголбанк санхүүгийн тайлангаа шалгуулан, баталгаажуулсан санхүүгийн тайлангаа УИХ-д танилцуулдаг. Монголбанкны цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод байлгадаг.
 
 Ярилцсанд баярлалаа
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TUULAI 2022-01-21 12:18:31
    Сайн мэдээ! Энэ нь манай засгийн газраас COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан 205,000 долларын санхүүгийн тусламж үзүүлж ба...
  • иргэн 2015-03-19 04:21:28
    Бид чинь хонио чононд харуулжээ
    49.0.161.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-03-18 08:57:53
    Эрдэнэтуяа авгай болиоч ээ. Банкны хан идэж ханаагүй юу. Нүдийн хараач улайчихаад хамгаалж байгийн ээ хараач боль
    103.242.46.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Yamar eh uusverees burduuldeg ve?  2015-03-18 02:06:39
    1) MB -nii ajilchidiin tsalingiin hemjeeg togtooh tuhaid Turiin alban haagch bish geed hediig ch ugch boldog 2) Hangamjiin asuudal bolood ireheer TAXaagch bldg...
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах