Шар хантаазтануудын хөдөлмөр нийгмийн хамгааллыг сайжруулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран  тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын “Хөдөлмөр нийгмийн хамгаалалын чиглэлээр хамтран ажиллах” санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар шар хантаазтануудын зөвлөгөөнийг зохион байгуулж,  тэдний өмнө тулгамдаж буй асуудал, тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулах ажлын талаар ярилцан, зам, талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нарыг  эрүүл мэндийн үзлэгт хамруулж,  гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх боломжийг олгон, урлагийн тоглолт үзүүлж, шар хантаазтануудын ажлын онцлог,  амьдралын түүхийг харуулсан “Гийчин” уран сайхны киног үзүүлж, ажилчдын идэвхи санаачилгыг дээшлүүлж,  урам зориг өгөх юм. 

Хог тээвэрлэлт, цуглуулалтын ажлыг гүйцэтгэдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих  зорилготой “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”, “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэн урамшуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.