Ноолуурчин Ц.Даваасvрэн
УИХ-ын эрхэм гишvvд гудамж цэвэрлэгч, эмнэлгийн хана тааз угаагч, захын худалдаачин, автобусаар ард тvмэнтэйгээ зорчигч жирийн иргэн, хил дээр автомат vvрсэн харуул, хөдөө ямаа самнасан ноолуурчин болчихсон тууж явбал сонгууль алгуурхан ойртож байгаагийн нотолгоо мөн. Гурван жил гэгээн дvрээ харуулаагvй шахам тэд гэнэтхэн нэг өдөр “Цогоо гуайг цочоодог Хvрлээ” шиг дэвхрэн гарч ирээд хашааны чинь хогийг шvvрдэж, эвдэрхий машиныг чинь засах гээд ханцуй шамлан дайраад унавал сонгууль бvр хаяанд ирсний шинж гэж ойлгож болно. Зарим нэг нь толгойдоо алчуур зангидчихаад байшин барилгын цонх, хана таазыг хөлсөө урсган арчиж зvлгээд унах бол зарим нь жанжин малгай толгой дээрээ шовойлгочихоод хилийн хайчинд цагийн манаанд алхаад сvйд хийх шахна.

Тэгвэл зарим нь хаа байсан хөдөө малчны хотонд очоод хаврын хавсарганаар хэдэн муу ямааг нь барьж аваад орилуулан, чарлуулсаар юу ч vгvй мулзлаад самначихна. Уг нь гайгvй төлөв томоотой харагддаг эрхэм гишvvн Ц.Даваасvрэнгийн хөлд гэнэтхэн хий орж хөдөө давхиж очоод ямаа самнаад сvйд хийж байгаа дуулдана. Гэнэтхэн зvгээр сууж чадахгvй болтол дотроос нь ямар нэгэн юм хатгаад байгаа Ц.Даваасvрэнг ашиглаад хvн бvл муутай, хөгшид голдуу ядмагхан айлууд хэдэн ямаагаа бариад уячихыг бодоорой. Яагаад гэвэл Ц.Даваасvрэн гишvvн ямаа самнахдаа ямар ч цахилгаан машиныг дагуулахгvй гэсэн шvv.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • haha  2015-03-19 03:04:37
    nudnii bulainuud ve
    202.131.238.18
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-03-19 02:09:51
    улсын их хурлын гишүүн ард түмний амьдралтай тулж үзэж яагаад болохгүй гэж. харин ч монголын ноолуурыг рекламдаж дэлхий дахинд таниулахад дөхөмтэй юм бишүү.
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2015-03-18 07:42:22
    өмнө нь байсан комментууд яав аа. 10 хувийн асуудал яригдаад байсан шүү
    202.170.67.242
    Мэдэгдсэн Хариулах