​Чансаагаараа хамгийн сүүлд бичигддэг Бутаны шигшээ баг дараагийн шатанд шалгарчээ

2018 оны Дэлхийн аваргын урдчилсан шатны хэсгийн төлөөх Азийн бүсийн анхан шатны тэмцээнүүд өндөрлөж байна. Анхан шатнаас Бутан, Зүүн Тимор, Камбож, Энэтхэг, Тайваний шигшээ багууд шалгараад байгаа аж. Үүн дээр Пакистан-Йемений тоглолтын ялагч нь нэмэгдэх юм. Анхан шатнаас шалгарсан 6 баг хоёрдугаар шатанд Азийн бусад бүсээс шалгарсан 34 багтай нийлж, найман хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.

Энэ удаагийн шалгаруулалтад Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны чансаа 209 буюу хамгийн сүүлд бичигддэг Бутаны шигшээ баг Шри-Ланкын багийг хоёр дараалж хожсоноор шалгараад байгаа юм. Бутаны баг энэ удаагийн шалгаруулалтад сайн байгааг хөлбөмбөг сонирхогчид хэлж байна. Тиймээс ч тус багийг дараагийн шатанд хэрхэн оролцохыг ажиглаж байгаа хэмээн цахим хуудаснаа бичицгээж байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • йй 2015-03-18 16:03:47
    МАНАЙХ ОДОО ХАМГИЙН СҮҮЛИЙН БАЙРАНД
    182.160.40.147
    Мэдэгдсэн Хариулах
  • АРАЙ Ч ДЭЭ 2015-03-18 10:51:33
    БУТАНЫ БАГ ХҮРТЭЛ ДАРААГИЙН ҮЕДЭЭ ШАЛГАРЧХААД БАЙХАД МАНАЙ ХӨЛ БӨМБӨГЧИД АРАЙ Ч ДЭЭ ЗҮҮН ТИМОР Ч ГЭХ ШИГ ДЭЛХИЙД НЭР НЬ СУРАГГҮЙ ШАХАМ БАЙДАГ БАГТ ХОЖИГДООД . ....
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах