Латви Оростой залгаа хилээ улам бэхжүүлнэ
Украйны хэрэг явдалтай холбоотойгоор Балтын тэнгис орчмын Латви, Литва, Эстони улсууд батлан хамгаалах салбартаа онцгой анхаарал тавих болсон.
 
 Тухайлбал, Латви улс Оростой залгаа хилийн дагуу 12 метрийн өргөнтэй, хамгийн сүүлийн үеийн дохиоллын систем бүхий өндөржүүлсэн хамгаалалттай шинэ хилийн зурвас тавихаар болсон байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн сайд Рихардис Козловкис албан ёсоор мэдэгджээ. Энэхүү 12 метр өргөн зурвасыг барихад 15 сая евро, дөрвөн жил зарцуулах аж. Ийнхүү 2019 онд хилийн шинэ зурвас ашиглалтад орсноор Латвийн хил хамгаалах албанаас хилийн зөрчил гэх мэт зүйлсэд хариу өгөх хугацаа хурдсах аж. Мөн улам бүр нэмэгдэж байгаа хил зөрчигчидтэй тэмцэхэд хэрэгтэй аж.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.