МХБХ-ны  удирдлагууд сонгуульд биш тэмцээнд анхаарал хандуулсан бол ...
Уржигдар Монгол улсын шигшээ баг өөрийн талбайдаа Зүүн Тиморын шигшээ багийг 2018 онд ОХУ-д болох ДАШТ, 2019 онд болох Азийн цомын  урьдчилсан шатны  тэмцээний  хүрээнд хүлээн авч тоглолоо. Эхний тоглолт энэ сарын 11-нд Зүүн Тиморт болсон бөгөөд манай шигшээ баг 4:1-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Ингээд нутагтаа тоглох хариу тоглолтод Монголын шигшээ баг хаалгандаа бөмбөг алдахгүйгээр 3 онооны илүүгээр хожих хүндхэн даалгавартай байсан.

Тоглолтын өмнөх өдрүүдэд халуун орны тамирчид хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай оронд ирж тоглох нь бидэнд давуу тал болно хэмээж байсан ч энэ удаад  тус болсонгүй. Манай шигшээ баг 0:1-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг  Зүүн Тиморын шигшээ багийн тоглогч Пабрик Фабиона 9 дэх минутад манай хамгаалалтын алдааг ашиглан оруулсан юм. Манайхан тоглолтыг маш эрч хүчтэй эхлүүлж, ээлж дараалан довтолгоонуудыг хийж байсан ч төгсгөж чадахгүй байлаа.  Тоглолт эхлэнгүүт гоол алдсан ч сэтгэлээр уналгүй  эцсийн мөч хүртэл  тэмцсэн ч айлын хаалгыг гоолоор мялааж чадалгүй хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Зүүн Тиморын шигшээ баг 5:1-ийн харьцаагаар цааш шалгарсан.

Шигшээ багийн Зүүн Тиморын багтай хийсэн тоглолтын дараа цахим ертөнцөд багийн тамирчдаа харааж, зүхсэн гэхээсээ илүү дэмжиж урам хайрласан сэтгэгдэл давамгайлж байлаа. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр бор зүрхээрээ эх орныхоо нэрийн өмнөөс явж байгаа эдгээр тамирчдаа мөнгө төгрөг үрж байхаар шигшээ багийг татан буулгавал таарна гэх хүмүүс ч мэр сэр байлаа. Энэ юу гэсэн үг вэ дэлхийн хамгийн олон үзэгчтэй  хаан спортыг  амжилт гаргахгүй хэмээн шигшээ багийг тараах зүйлийг хэлээд сууж байна гэдэг юутай харамсалтай вэ?

Үнэндээ манай шигшээ багийнхан саяхнаас  Монгол улсын нэрийн өмнөөс  тоглож байгаагийн хувьд сар бүр 500 мянган төгрөгийн цалин авч эхэлсэн гэх мэдээлэл гарч байна. Тэд хичээл сургууль, ар гэр, ажлынхаа  хажуугаар бага зэргийн бэлтгэл хийж шигшээ багтаа тоглож байна. Гэтэл шигшээ багийн тамирчин Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн аргагүй л мэргэжлийн тамирчин гадны лигт тоглодог, өдөр бүр тасралтгүй бэлтгэл сургуулилт хийдэг  гэсэндээ ур чадварын хувьд  эрхгүй ялгарч байсан юм. Түүн шиг хэдэн залуус манай шигшээ багт байвал ялалт, амжилт ойрхон байгааг ч шигшээ багийн хөгжөөн дэмжигчид харсан.

Түүнчлэн тамирчдыг бодлогын чанартайгаар гадны лигүүдэд цалин хөлс, бүх зардлыг манай талаас гаргаад туршлага судлуулахаар тоглуулах,  гаднаас өндөр ур чадвартай дасгалжуулагчийг урьж авчрах зэрэг ажлуудыг нэн даруй авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг ч хөлбөмбөг сонирхогчид болоод спортын салбарынхан хэлж байна.Үгүй бол манай шигшээ баг эхлүүлсэн довтолгоогоо төгсгөж чадахгүй байсаар байгаад бөмбөгөө алддаг, тоглолтын тактик гэж юу ч байхгүй  тоглож байгаа нь хөлбөмбөгийн спортыг сонирхон үздэг хэн бүхний санааг зовоож буй юм.

Тэгвэл энэ ялагдалд дан ганц шигшээ багийнхан болоод МХБХ-ны өмнөх удирдлагууд Т.Ганболд нарыг буруутгаад суух нь өрөөсгөл юм. Учир нь Т.Ганболд “ФИФА”-гаас  өнгөрсөн оны аравдугаар сард бандуулсныхаа дараа усанд хаясан чулуу шиг л алга болсон. Үүнээс хойш одоогийн МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар холбооны удирдлагыг гартаа авч, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Гэхдээ тэрбээр энэ хугацаанд холбооны ерөнхийлөгчийн сонгуульд   хэрхэн ялалт байгуулах вэ гэж бодсоноос бус ДАШТ, Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тэмцээн гэх энэ томоохон тэмцээнүүдийн талаар бодоогүй юм.

Үүнийг дөнгөж хоёрхон сарын өмнө нэгдэж бэлтгэл хийсэн шигшээ багийнхны тоглолтын үр дүнгээс харж болно. Аравдугаар сараас хойш хугацаа байсан уу гэвэл байсан. Харин  МХБХ-ны удирдлагуудад шигшээ багийн амжилт, ялалтаас илүү сонгууль чухал байжээ. Мэдээж хэрэг жил бүр “ФИФА”-гаас орж ирдэг санхүүжилтийг хувьдаа ашиглаж байсан Т.Ганболдын  балаг  ч байгаа. Гэхдээ дараа дараагийн тэмцээнүүдэд одоогийн МХБХ-ны удирдлагууд Т.Ганболдод бурууг өгөөд суух боломж олдохгүй л болов уу.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-22 03:55:37
    Zuv zuil bichjee, uneheer manaihan yamarch togloltiin beltgelgui bailaa. Shigshee bagiin beltgel deer holboo anhaaral taviagui ni haragdlaa
    122.201.31.141
    Мэдэгдсэн Хариулах
  • хххх 2015-03-20 06:09:25
    Ийм муухай бэлэнчлэх сэтгэлгээтэй байж болохгүй ээ. Сэтгүүлч хүн аливааг бусдынхаар бус өөрийнхөө өнцгөөс харах хэрэгтэй
    202.131.234.242
    Мэдэгдсэн Хариулах
  • ХХХХХ 2015-03-20 06:06:03
    Таван цагариг сонины өнгөрсөн гурав дахь өдрийн дугаар дээрээс нэлээн санаа авч бичсэн байна. Бараг л хуулчихсан байна шдээ.
    202.131.234.242
    Мэдэгдсэн Хариулах
  • ББ 2015-03-19 12:09:23
    Үнэхээр зөв зүйтэй юм бичсэн байна. Ноён Ганбаатар эрхбиш нэгийг бодож суугаа гэдэгт найдана.
    59.85.109.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Илжиг Ганбаатар 2015-03-19 04:16:36
    Шинэ даргын хоч таалагдахгүй байна.
    202.179.20.109
    Мэдэгдсэн Хариулах