Иргэнд өмчлүүлэх газруудад дэд бүтэц хийхээр болжээ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Иргэнд өмчлүүлэх 52 байршлын нийгмийн дэд бүтцийн газрын тухай” асуудлыг хэлэлцлээ.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 52 байршлын нийт 15 мянга 309 га газрыг өмчлүүлэхээр загвар төслийн зургийг боловсруулж, хаягийн зургийг батлах ажлыг гүйцэтгэсэн. 

Ингээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 100, 10 дугаар сарын 22-ны өдрийн 180 дугаар тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын нийт 49 байршлын ерөнхий төлөвлөгөөний загвар төслийг үндэслэн хаягийн зураг баталсан байна. 

Харин 52 байршилд нийгмийн дэд бүтцийн зориулалттай цэцэрлэг, сургууль, эмнэлэг, спорт цогцолбор барих, засаг захиргааны зориулалт бүхий газрын байршил, хил зааг, тоо хэмжээг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тогтоожээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine