Эдуард Сноуденыг тагнуулчаар бэлтгэж байжээ
Москвад амьдарч буй АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын бай­гууллагын экс ажилтан, IT мэргэжилтэн Эдуард Сноуден энэ долоо хоногт телевизийн ярилцлагад орж өөрийнхөө болоод өмнө нь хийж байсан ажлынхаа талаар ярьжээ.

Тэрбээр “NBC-TV”-ийн нэвтрүүлэгч Брайн Уильямстай Москвад ярилц­лага хийсэн байна. Эдуард Сноуден “На­майг тагнуулчаар бэлтгэж байсан. Ингэхдээ нууц нэр ч ашиглаж байлаа. Гэхдээ би техникийн мэргэжилтэн шүү дээ. Тиймээс энэ ажилд хүмүүсийг татан орол­цуулж байгаагүй. Засгийн газрын үүрэг даалгавраар комьютерийн чадлыг нэ­мэгдүүлж байсан” гэжээ.

Түүний ярилцлагын дэлгэрэнгүй өнөөдөр “NBC-TV” сув­гаар гарах юм байна. Энэ нь түүний АНУ-ын тагнуулын нууц ба­римтуудыг илчилснээс хойших анхны дэлгэ­рэнгүй ярилцлага аж.

Өнгөрсөн онд АНУ-ын тагнуулын байгууллагын нууц баримтуудыг илчил­сэн Эдуард Сноуден мөн оны наймдугаар сараас ОХУ-д орогнох болсон юм. АНУ-ын шинжээчдийн таамаглалаар түүнд таг­нуулын холбогдолтой 1.7 сая баримт байж болзошгүй гэнэ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.