12276 малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулав
Шүлхий нь мал, амьтны гоц халдварт А зэрэглэлийн өвчин, богино хугацаанд их хэмжээний газар нутагт тархан олон мал өвчлүүлж улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулаад байгаа юм. Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд сүүлийн 7 хоногийн хугацаанд нэмж мал өвчлөөгүй байна.

Булган, Үенч, Алтай сумын нийт 312276 малыг урьдчилан сэргийлэх тарилгад 100 хувь хамруулсан байна.

Шүлхийгээр тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг  салаа туурайтан өвчилдөг. Өвчтэй мал, амьтнаас ялгарч байгаа нус, шүлс, шээс, баас гэх мэт мал, амьтны бүхий л ялгадас нь малын хашаа саравч, ус, бэлчээр, өвс тэжээл, гадаад орчны эд зүйлсийг бохирдуулан халдварын голомтыг бий болгодог. Шууд хавьтлын замаар буюу шүлхийн вирүсээр бохирлогдсон зүйлсээр дамжин мал, амьтны дунд халдвар тархахаас гадна амьсгалын замаар малаас малд халдвар тархдаг байна. Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, халуурах, ус, тэжээлдээ дургүй болох зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрч нус, шүлс гоожиж урсах шинжүүд дагалддаг байна. Шүлхийгээр мал өвчилж эдгэрсэн ч уг мал вирүс тээгч болдог бөгөөд гадаад орчинд халдвар тараах, халдварын шинэ голомт бий болгох аюултай байдаг. Иймд шүлхийгээр өвчилсөн малд эмчилгээ хийдэггүй, шууд устгадаг тушаал шийдвэрийг баримтлан ажилладаг байна.  Шүлхийгээр өвчилсөн малд эмчилгээ хийдэггүй, шууд устгадаг тушаал шийдвэрийг баримтлан ажилладаг.  
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.