“Хөх зэв” уран бүтээлчдийн нэгдлээс “Далд төрх” төслийн хүрээнд “Арт фото” чиглэлийн үзэсгэлэнг тун удахгүй нээх гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт зургаадугаар сарын 4-нд “Blue Mon” цамхагийн “Blue moon” арт галерейд болох бөгөөд найруулагч, гэрэл зурагчин Л.Базарсад, найруулагч, стилист Ц.Нямдулам, зураач, гэрэл зурагчин Б.Энхчулуун зураач, гэрэл зурагчин Ж.Мөнхжаргал нарын уран бүтээл тавигдах юм. Эл үзэсгэлэн цаашид “Далд төрх-1”, “Далд төрх-2” гэх мэтээр үргэлжлэн гарна.
Аливаа нийгэмд, хүмүүсийн дотор өөр өөрсдийн араншинтай далд төрхүүд байдаг. Тэдний зарим нь түүнийг анзаарна, танина, мэдэрнэ. Харин зарим нь байгааг нь ч үл анзаарна. Гэсэн ч бидний мэдэх мэдэхгүйгээс үл хамааран тэд өөрсдийн өнгө төрхийг хадгалан оршсоор л байдаг.
Тэгвэл төсөөллөөс ургасан далд төрхүүдийг ил болгоход олон янзын өнгө, хөг, үнэр анхилна. Гэрэл зургийг тойрсон хэвшмэл, тогтсон хэв маягаас татгалзан, гэрэл зургийг урлаг тал руу нь илүү ойртуулж, илүү сонирхолтой, амтлууштай болгохыг уран бүтээлчид зорьжээ.
Тиймээс тэдгээр уран бүтээлчдийн эхний алхам болох “Далд төрх I ” үзэсгэлэнгээс зөвхөн гоо зүйн таашаал хүртээд зогсохгүй олон янзын мэдрэмжүүдийг мэдрэх боломжтой.
Энэ удаагийн үзэсгэлэн зургаадугаар сарын 14-ний өдрийг дуустал 10 өдрийн турш зохион байгуулагдана.
Г.Уянга
оллоо.мн