“Гэгээн муза” наадамд гадаад улс орны уран бүтээлчид оролцоно
Драмын урлагийн шилдгийг тодруулдаг “Гэгээн муза” наадам ирэх тавдугаар сарын 17-23-нд болно. Тус наадам энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд наадамд хот, хөдөө, олон улсаас 47 бүтээл ирүүлжээ. Эдгээр бүтээлийг  драм, дуулалт, ганц хүний, хүүхдийн жүжиг гэсэн дөрвөн төрөлд шүүж байгаа аж. 

Өнгөрсөн оны 12 дугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд тус байгууллагын Монгол дахь төвийн Ерөнхийлөгч, ардын жүжигчин С.Сарантуяа, боловсролын хорооных нь тэргүүн, ардын жүжигчин төрийн шагналт Н.Сувд нар оролцож, “Гэгээн муза”-г олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлснээр энэ удаагийнх онцлогтой болох нь. 

Түүнчлэн “Гэгээн муза” наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоор болжээ. Тэрбээр энэ үеэр ганц хүний жүжгийн зохиол хэрхэн бичих талаар зөвлөгөө өгөх гэнэ. 

“Гэгээн муза” наадмын шүүгчдээр Герман, Орос, Косово улсаас шүүгчид ажиллах юм байна. Мөн Швейцарь, БНХАУ, Уганда, Эстони, Косово, БНСУ-аас уран бүтээлчид оролцох аж. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.