Англи хэл ойлгодоггүй англичууд
Нэг хөгжилтэй онигоо байдаг. Их Британи буюу Английн коллежид суралцахаар очсон залуу сарын дараа Монголд байгаа аавдаа “Энэ англичууд үнэхээр хачин улс юм. Ярвайчхаад огт дуугарахгүй. Тэгээд би жаахан хөгжилтэй болгох гээд англиар яриад байхад ерөөсөө ойлгохгүй, амаа ангайгаад урдаас мэлийгээд байх юм” гэж ховлосон гэдэг. Уг нь тэр залуу Монголд байхдаа англи хэлний курс, дамжаанд хангалттай сууж “боломжийн” гэсэн үнэлгээ аваад Будант Альбионыг зорьсноос зайлахгүй. Сүүлийн vед манай улстөрчид дээрх залуугийн хөгжилтэй түүхийг давтах нь их болсон дуулдана.

Энд тэндхийн томоохон арга хэмжээн дээр УИХ-ын гишүүд, Засгийн газрын танхимын сайд нар англиар илтгэл тавьж, тэнд цугласан англичуудыг ангайлгахаас гадна, олон жил гадаадад амьдарч Монгол хэл шигээ англижсан зарим нэгнийг байж суух газаргүй болгож, ширээн доогуур орох шахсанаа цахим ертөнцөөр илэрхийлэх болов. Гадаад хэлийг буруу сурахын хор уршгийг сануулбал саяхан мэндэлснийх нь 110 жилийн ой нам гүмхэн болоод өнгөрсөн их гүүш Б.Ренчин гуай “Дамдинсүрэн гуайн оросоор бичсэнийг уншихаар гайхмаар. Харин оросоор ярихыг нь сонсохоор чихээ дармаар ” хэмээн шүүмжилсэн байдаг.

Ер нь англиар яриад байхад нь англичууд нь ойлгодоггүй манай мисс хүүхнүүд, эрхэм улстөрчид англичуудтай тун сайн тулж ажиллахгүй бол болохгүй дэгээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.