Шинэ хөрөнгө оруулагчид зогсонги байгаа нь бизнесийн орчин таагvй болсонтой ч холбоотой гэв
Азийн хөгжлийн банкнаас хvргэдэг Азийн хөгжлийн төлөв 2015 эдийн засгийн тайланг өчигдөр тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр, ахлах эдийн засагч Maрк Беземер болон эдийн засагч Л.Амар нар танилцууллаа. Тус тайланд Азийн хөгжиж буй орнуудын дотоодын нийт бvтээгдэхvvний өсөлт 2015-2016 онуудад 2014 онтой адил 6.3 хувиас хэтрэхгvй бөгөөд манай улсын хувьд 2014 онд эдийн засгийн өсөлт 7.8 хувь байсан бол энэ онд гурван хувь, ирэх жил таван хувь болж буурна хэмээн тооцоолсон байна.
 
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 3 хувь болж саарч байгаа нь инфляци, төлбөрийн тэнцлийн дарамтыг барихын тулд төсөв, мөнгөний бодлогыг чангалах шаардлагаас улбаатай гэж vзсэн ажээ. Мөн цаашдаа гадаад орчин тогтвортой байж, уул уурхайн томоохон төслvvд 2015 ондоо багтан сэргэж, хөрөнгө оруулалтууд сайжирвал 2016 онд эдийн засгийн өсөлт 5 хувь болж нэмэгдэх боломжтой гэнэ. Мөнгөний тэлэх бодолго хэрэгжиж, vндэсний мөнгөн тэмдэгтийн ханш бусад валютын эсрэг суларсантай холбоотойгоор инфляци 2014 оны долоодугаар сард 14.9 хувьд хvрсэн.
 
Улмаар Монголбанк мөнгөний бодлогыг чангаруулсны vр дvнд инфляци 2015 оны хоёрдугаар сарын байдлаар 9.3 хувь болж буурсан бөгөөд цаашдаа 2016 оны эцэс гэхэд төв банкны бодлогоор тодорхойлогдсон 7 хувийн зорилтот төвшинд хvрэх боломжтой гэж Азийн хөгжлийн банкны зvгээс vзэж байгаа юм байна. Гадаад ертөнцийн нөхцөл байдал Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд энэ онд АНУ-ын эдийн засаг эерэг хvлээлттэй байгаа юм байна. Япон, Европын орнуудын хувьд ч мөнгөний бодлого болон бусад хvчин зvйлсээс хамаарч эерэг чиг хандлагатай байна. Нийтээр нь авч vзэхэд эдгээр улс орнууд 2015 онд 2.2 хувиар тэлж, 2016 онд 2.4 хувийн өсөлттэй байх төлөвтэй байгаа гэнэ. БНХАУ-ын хувьд энэ онд 7.2 хувь, ирэх онд ч тус улсын эдийн засаг долоон хувиар өснө гэж таамаглажээ.
 
Хурлын vеэр эдийн засагч Л.Амараас дараах асуултуудад хариулт авсан юм.
 
Л.Амар: Том төсөл хөдөллөө гэхэд эдийн засгийн идэвхижил нөлөөлөл нь 6-7 сарын хойно мэдрэгддэг
 
 -Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах хvчин зvйлvvд нь юу байсан бол?
 
-Мэдээж хэд, хэдэн хvчин зvйл бий. Тухайлбал Оюутолгойн хөрөнгө оруулалтын эхний шат дууссан. Олон зах зээл дэх тvvхий эдийн vнэ буурч, vvнтэй холбоотойгоор уул уурхайн салбарт орж ирэх шинэ хөрөнгө оруулагчид зогсонги болсон. Ер нь бол Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин илvv таагvй болсонтой ч холбоотой.
 
 -Монгол Улсын эдийн засгийн өсөлт 3 хувь гэж тооцсон байна. Vvнд салбаруудын өсөлтийг хэрхэн тооцсон юм бэ. ХАА-н салбар дангаараа энэ өсөлтийг хангадаг шvv дээ?
 
-ХАА-н өсөлт сайн байх нь эдийн засгийн vзvvлэлтэд бол эерэг талтай. Гэхдээ энэ салбар өөрөө нийт эдийн засагт эзлэх хэмжээ нь багасчихсан байгаа. Бид ХАА-н салбарыг 2015 онд 15 хувийн өсөлттэй байх болов уу гэж харж байгаа. Энэ нь дээр дурьдсан 3 хувийн маань 1.4 хувь орчим гэсэн vг. Тvvнчлэн уул уурхайн салбар ч мөн өсөлттэй байна. Зарим салбарт эдийн засгийн өсөлт харагдаж байгаа ч нөгөө хэсэгт нь сөрөг нөлөөлөл бий. Манай улсын хувьд уул уурхайн салбар голлох vvрэгтэй явж ирсэн хэдий ч уг нь ХАА-н салбар маш их потенциалтай.
 
Уул уурхайн салбар мөнгө авч ирдэг боловч ажлын байр олгодоггvй. Харин ХАА-н салбар олон тооны ажлын байр бий болгосноор улс оронд урт удаан хугацаанд тогтвортой тулхтай эдийн засгийн хөгжлийг бий болгодгоороо онцлогтой байдаг. Мал аж ахуйн хувьд 50 сая малтай, маш том зах зээлээр хvрээлэгдсэн зэргээс харвал энэ салбарт бол нээлттэй байна. Гэхдээ vvний нээж, ашиглаж чадах уу гэдэг нь төрийн зөв бодлогоос л хамааралтай. Эдийн засгийн таамаглалыг нөхцөлдvvлэгч гол салбар нь яах аргагvй ХАА-н салбар.
 
Гэхдээ vvний зэрэгцээ уул уурхайн салбар ч мөн бий. Оюутолгой баяжмалын экспортоо нэмэгдvvлж байгаа нь маш их vvрэгтэй. Хэдийгээр биет хэмжээгээр vйлдвэрлэлтийн хэмжээ нь ноднин жилийнхийг гvйцэхгvй ч тодорхой хэмжээний нөлөө vзvvлнэ. Ямар ч улсын эдийн засаг нэг салбараас хамааралтай байдаггvй.
 
-2016 оноос гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг сэргэх төлөвтэй гэж байна. 2017 оноос бид “Чингис” бонд зэрэг томоохон зээлvvдийг хvvтэй нь төлж эхэлнэ. Тэгэхээр эдийн засагт ямар нэгэн дарамт учрах уу. Эдийн засаг энэ хэвээрээ явбал 2017 онд дампуурлаа зарлаж ч магадгvй гэдэг таамгийг ажиглагчид хэлсэн шvv дээ?
 
 -АХБ-ны эдийн засгийн тойм төлөвт энэ талаар “Бодлогын сорилт” гэсэн бvлэгт тодорхой заасан байгаа. Монгол Улсын хувьд өрийн удирдлагын тогтолцоог бэхжvvлж, сайжруулах шаардлагатай байгаа. Зээлийн эргэн төлөх хугацаа болж, төлбөрийн vvргээ биелvvлэх зайлшгvй шаардлага тулгарна. Хөгжлийн банкны бондын эргэн төлөлт болон “Чингис”, “Самурай” гээд бондуудын төлбөр болно. Гэхдээ манай улсын хувьд олон талт өрийн шийдлvvд харагдаж байгаа өөрөөр хэлбэл өрийн санхvvжилт авах гарцууд харагдаж байгаа.
 
Мөн уул уурхайн болон ХАА-н салбарт экспортын боломж нээлттэй харагдаж байна. Эрсдэлийн удирдлагыг зөв зvйтэй хэрэгжvvлсэн тохиолдолд vvнийг тойрч гарах боломж бий. Хамгийн гол улстөрийн зөв шийдвэр, бизнесийн оновчтой шийдлvvдийг л гаргах ёстой.
 
-Сvvлийн vед ихээхэн яригдаж байгаа мега төслvvд манай эдийн засагт шийдвэрлэх vvрэг хvлээгээд байгаа. Ойрын хугацаанд энэ төслvvд нааштайгаар шийдвэлэгдэж, хөдөлж эхлэвэл өнөөдрийн танилцуулсан тайланд тусгагдсан гол тоо баримтууд өөрчлөгдөх vv?
 
 -Мэдээж мега төслvvд чухал. Гэхдээ мега төслvvд дээр бvхэл бvтэн улсын эдийн засаг дангаараа тогтдоггvй гэдгийг Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн олон улсын байгууллагын гишvvн орнуудын туршлагуудаас харагддаг. Тухайлбал АНУ, Европ, Японы туршлагуудаас харагддаг. Өөрөөр хэлбэл том, жижиг бvхий л төсөл улс орны эдийн засгийг авч явдаг. АХБ-ны зvгээс манай улсыг том төслvvддээ хэт анхаарч хошуурсан явдал нь өнөөгийн эдийн засгийн бэрхшээлтэй тулгарах нэг шалтгаан байсан гэж vзэх нь ч бий. Тиймээс жижиг, дунд төслvvддээ ч анхаарлаа хандуулах учиртай.
 
Энэ нь өөрөө хөрөнгө оруулалтыг татах, экспортын потенциалтай, ажлын байр олноор бий болгох боломжтой байдаг. Ер нь бол энэ жил 3, ирэх онд 5 хувь гэж төлөвлөсөн нь томоохон төслvvд хөдөлнө, гэрээ хэлэлцээрvvд байгуулагдана гэсэн төсөөлөл дээр тулгуурласан. Нэгэнт томоохон төслvvд хөдөлнө гэж тооцолсон атлаа энэ жилийн хувьд 3 хувь байгаа нь анхаарал татаж магадгvй. Гэхдээ том төслvvдийн нөлөөлөл хоцорч явдаг. Өөрөөр хэлбэл том төсөл хөдөллөө гэхэд эдийн засгийн идэвхижил нөлөөлөл нь 6-7 сарын хойно мэдрэгддэг.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-25 00:50:00
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.232
    Мэдэгдсэн Хариулах