Газрын тосын тухай хуулийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхлэн хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлосон байна.

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Ц.ЦОЛМОН танилцуулна.

2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт:
- Үндсэн чиглэлийн биелэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд  Н.АЛТАНХУЯГ танилцуулна;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

3. Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Ц.НЯМДОРЖ танилцуулна.

4.“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай ”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.

5. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай, эцсийн хэлэлцүүлэг/:
- Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын  гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.