Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг өргөтгөнө
Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих Ажлын хэсэг байгуулах тухай” А/217 дугаар захирамж гаргалаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана.

Захирамжаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.