Ширээний теннисний  ДАШТ  урд хөршийн Сүжоу хотод болно

Ширээний теннисний насанд хүрэгчдийн ДАШТ БНХАУ-ын Сүжоу хотод болно. Тэмцээн ирэх 04-р сарын 26-наас 05-р сарын 03-ны өдрүүдэд явагдана. Тэмцээнд Монгол улсаас эрэгтэй эмэгтэй тус бүр 5 тамирчин оролцох юм. Одоогийн байдлаар эрэгтэй 3, эмэгтэй 3 тамирчны нэрс тодроод байна.

Эрэгтэйчүүдээс ширээний теннисний шигшээ багийн тамирчид ОУХМ Энхбатын Лхагвасүрэн, Батхишигийн Билэгт, Ядамын Бэгз нар ДАШТ-д оролцох ажээ.

Харин эмэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн 2015 оны улсын аварга тамирчин, спортын дэд мастер Мэргэний Дэлгэрмаа, дэд мастер Батбаярын Должинзуу, Гүндэгмаагийн Индра нар өрсөлдөх нь тодорхой болоод байна.

Эдгээр тамирчид дээр эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин нэмэгдэх юм. Энэ ДАШТ ганцаарчилсан төрөлд болох бөгөөд тухайн тамирчин оноогоо ахиулж чансаагаа дээшлүүлэх гол боломж юм. Ширээний теннисний багийн төрөлд болох ДАШТ 2016 онд Малайзад болохоор товлогджээ.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.