"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 12 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолоор, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсантай холбогдуулан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.

Тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд даргалж, орлогч даргаар нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд томилогдож, бүрэлдэхүүнд нь Эрүүл мэнд, спортын сайд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг холбогдох яам, хороо, төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна.

Мөн дугаарт, Улсын сайн малчин, Улсын тэргүүний фермер, Улсын тэргүүний малчдын бүлэг, Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланч шалгаруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмыг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв.

Үүгээр Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах ажээ.

Ажлын байрны төлбөр гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө хуулиар ногдуулсан төлбөрийг ойлгоно гэж тодорхойлжээ.

Гадаадын иргэнд сар бүр ногдуулах ажлын байрны төлбөрийн хэмжээ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.1-д заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоосон байна.

Үүнээс гадна ажлын байрны төлбөрийг хэрхэн авах, ямар тохиолдолд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зэрэг асуудлыг энэ журмаар зохицуулжээ. Тухайлбал, Монгол Улсад албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч, цагаач иргэн болон Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэнээс энэ журамд заасан төлбөрийг авахгүй юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-27 01:19:17
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.135
    Мэдэгдсэн Хариулах