Циркийн урлаг мөхөх үү, сэхэх үү
Эдгээр өдрүүдэд дэлхийн цирк Монголд ирж тоглож байгаа нь хүн бүхний анхаарлыг татаж байна.  Дэлхийн цирк энэ сарын 23-30 хүртэл ердөө долоохон хоног тоглоод буцах төлөвлөгөөтэй байсан ч дахин долоо хоногоор хугацаагаа сунгасан. Энэ нь Монгол үзэгчдийг гомдоохгүй гэсэндээ болов уу. Тэд өглөөнөөс үдэш хүртэл урт дараалал үүсгэн циркийн билетийг худалдан авч байна. Анхны билет нь худалдаанд гарсан даруй даа дуусч, иргэдийг багагүй сандаргасан. Харин сүүлд нэмэлтээр гарсан билет  нь  ч эрэлттэй хэвээр байна. Өчигдөр билет авахаар очиход  ирэх сарын 2-ны өдрийн билет л байсан юм. Үүнээс харахад Монголчууд циркийн урлагийг  үнэхээр их санажээ. 
Энэ үеэр дэлхийн циркийн билет авахаар дараалалд зогсож буй хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.

Б.Энхтуяа: Хүүхдүүд цирк үзье гээд байх юм аа

-Манай хүүхдүүд цирк үзье гээд шаналгаад байх юмаа. Өмнөх билетийг нь авч амжаагүй байтал дуусчихсан байсан. Харин нэмэлт билет гарсан гэж дуулаад ирээд зогсож байгаа нь энэ. Уг нь манай улсын цирк ажиллаж байсан бол  ямар сайхан бэ? Би багаасаа л ээж аав ангийхантайгаа цирк үздэг байсан. Тиймээс ч хүүхдийнхээ жаахан байхад дагуулаад цирк үздэг байсан ч цирк хувьчлагдсанаас хойш энэ бүх зүйл талаар болсон. Хааяа дэлхийн цирк ирж тоглоход алдахгүй үзэхийг боддог болсон. Хүүхдүүд ч үзье гээд шаналгаад байдаг юм.

Г.Галсандорж:Монгол цирк мөхөж байгаад Аса аварга буруутай

Ахыг нь жаахан байхад ээж аав маань дагуулаад циркээр их явдаг байж билээ. Үнэхээр сайхан байсан. Сургуультай амьтад, жонглер гээд л мартагдахын аргагүй байлаа. Харин миний үр хүүхэд  дэлхийд гайхагддаг Монгол циркээ үзэж чадахгүй байна гэдэг гутамшиг. Үүнд Аса аварга буруутай. Сумо бөхийн их аварга мөнгө төгрөгтэй хүндэтгэл хүлээсэн хүн циркийг хувьчилж аваад овоо өөд нь татах нь гэсэн чинь эсрэгээрээ сүйрүүлчихлээ. Одоо бид жилдээ  ганц удаа ирдэг дэлхийн циркийн тоглолтыг л хүлээж суудаг боллоо. Уг нь улс  эргүүлээд авах тухай яригдаж байсан. Энэ нь хурдан биелэлээ олж циркээ дахин сэргээгээсэй гэж л хүсэж байна даа.Дараалалд зогсож байсан иргэд ийнхүү  нэгэн бодолтой байсан юм.



Тэгвэл Аса цирк одоогийн байдлаар ямар байна вэ?

Циркийн хашаанд өнөөх л автомашины зогсоол ажилласан хэвээр байлаа. Түүнчлэн Үндэсний хөрөнгө оруулалтын банк, компьютерийн дэлгүүр нь ажилласан хэвээр байгаа нь  энд  иргэдийн хүсэл сонирхол эрх ашиг огт хамаагүй нь харагдаж байлаа. Түүнээс гадна  анх циркийн өргөтгөл хэмээн барьж байсан барилга нь өнөөдөр рестораны зориулалтаар ажиллаж байгаа нь Монгол цирк нэгэнт мөхлийн замдаа орсон нь  гэх бодлыг ч төрүүлж байлаа.Уг нь ШӨХТГ-ын дарга асан О.Магнай циркийн урлагийг эргүүлэн сэргээж, Аса циркийг төр эргүүлэн авах ажлыг аль 2013 онд эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тэгвэл энэ асуудал ямар шатандаа явж байгаа талаар ШӨХТГ-ын мэргэжилтнээс тодрууллаа.

“Циркийн асуудлыг манайхаас шалгаж дуусаад арга хэмжээ авч өгнө үү хэмээн ТӨХ-руу аль хэдийн шилжүүлсэн. Гэвч Төрийн өмчийн хорооноос дорвитой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Тиймээс бид ТӨХ-г шүүхэд өгчихсөн байгаа. Удахгүй шүүх хурлын тов гарах байх” гэлээ.



Анх 2008 онд улсын циркт менежментийн хувьчлал хийснээр “Аса цирк” нэртэй болсон. Үүнээс  хойш  долоон жилийн хугацаанд нэгэн үе дэлхийд гайхагдаж явсан Монгол цирк жинхэнэ сүйрсэн гэж хэлж болно.
Циркийг хувьчлахад байсан үеийн  сургуультай амьтдаас нэг ширхэг ч байхүй болсон байна. Түүнчлэн амьтдаас гадна циркийн ажилчдын тоо үлэмж багасчээ.



Улсын циркийг анх хувьчлалд орж байхад нь ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн сумогийн их аварга Д.Дагвадоржийг авахад мөнгөтэй хүн авч циркийг хөгжүүлэх нь хэмээн нааштайгаар хүлээн авч байсан. Гэтэл хэсэг хугацаа өнгөрөхөд иргэд бага залуу насны дурсамж шингэн үлдсэн сургуультай амьтдын тоглолт,  алиа хошин алиалагч гээд циркээ санаж эхэлсэн. Ингээд Монгол цирк мөхөж байгаад эмзэглэсэн хүмүүс циркийн хувьчлалыг шүүмжлэх болсон юм. Нэгэнт хувьчлал хийсэн тул иргэдийн үгийг авч хэлэлцэх хүн байсангүй. Дэмий л дотроо бухимдах болсон юм. “Ард түмний циркийг “АСА цирк” залгичихлаа даа” гэсэн нэхэл хатуутай гомдол өнөөдрийг хүртэл үргэлжилж буй.



Уг нь циркийг анх хувьчилж авахдаа “Үндсэн үйл ажиллагаа чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй. Үндсэн хөрөнгийн ашиглалтыг зориулалтын дагуу сайжруулах. Циркийн урлагийн урын санг баяжуулан, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх, үйлчлэх хүрээг тэлэх. Хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтнуудын нийгмийн халамжийг сайжруулах. Соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах” гэсэн байдаг.  Тэгвэл өнөөдөр байдал эсрэгээрээ эргэжээ. Жилд 64-109 удаагийн тоглолтзохион байгуулж иргэдийг циркийн урлагийн үйлчилгээгээр хангах ёстой байтал 21 удаагийн тоглолт зохион байгуулсан гэх тоог өөрсдийн зүгээс гаргуулж өгөөд сууж байгаа. Гэвч энэ 21 удаагийн тоглолтыг яг зохион байгуулсан уу гэдэг нь тун сонирхолтой. Учир нь Монгол циркийн нэрийг дэлхийд гаргаж яваа хувийн циркчид буюу “Циркус Монголиа Хадгаа” зэрэг хувийн циркчдийн  зохион байгуулсан тоглолтыг өөрсдөө зохион байгуулсан хэмээн андуураад байгаа юм болов уу. Аль эсвэл дэлхийн циркчдийн тоглолтыг хэлээд байгаа юм уу гэдэг нь хүмүүсийн сонирхлыг татаж байна.

Ийнхүү Монголын үндэсний циркийн урлагт гай барцад авч ирснийхээ төлөө их аварга Д.Дагвадорж, УИХ-ын эрхэм гишүүн Д.Сумьяабазар нар хариуцлага хүлээх ёстой. Тэгээд ч менежментийн хувьчлал хийснээс бус Монголд байтугай дэлхийд ховор зориулалтын циркийн байрыг та бүхний мэдэлд шилжүүлээгүй гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал менежментийн хувьчлал гэдэг бол зөвхөн  удирдлагыг хувьд  ч шилжүүлэх юм. Тиймээс байр байшин барилга нь улсын өмч хэвээрээ байгаа гэсэн үг юм. Иймд төрийн мэдлийн байрыг дур зоргоороо түрээслэн, зориулалтын бусаар ашиглаж байгаа үйлдлээ таслан зогсоох нь зөв болов уу эрхэм аваргууд минь.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • санчир 2015-05-17 00:38:59
    Циркийг улс буцааж авах нь зөв гэхдээ өгөхгүй л гэж үзэх байх даа мөнгөтэй хүн бурханаас бусдыг дийлнэ дээ
    49.0.162.137
    Мэдэгдсэн Хариулах
  • хмм 2015-03-28 04:57:51
    Монголын ард түмний итгэж өгсөн тэр сайхан сэтгэл рүү ингэж ус цацах ч гэж дээ, яаж өөдтэй явах вэ дээ ингээд байхаар
    103.26.195.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-03-27 11:48:41
    Odoo ene tsirkiig ni niraagaad orond ni tom tsamhag barihaar zurag tosol gargaad mongo hootoldood yvj bna ! Naad avraga chini !
    103.26.195.45
    Мэдэгдсэн Хариулах
  • d.d. 2015-03-27 10:28:40
    Hutsaa, ta nar malnuud tsirk uzeed lagaagaa hiideg ym? Ezen edee medej ereg ni usaa hashdag ym. Gutsoo, ta nar.
    202.179.15.47
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2015-03-27 07:36:07
    Нээрээ цирк гэдэг зүйл алга болчихлоо хайран юм. Өөрсдөө хийж чадахгүй буцааж өгөхгүй бол ядаж чадар хүнээр удирдуулаач.
    150.129.140.196
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-27 07:01:57
    Butsaaj uguhgui yum bol odoogiinh ni hanshaar neg mur hudaldaad ter munguur ni uls shine tsirk bariad uguuch
    43.242.243.30
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-27 05:06:31
    тэр шуналтай хөгшин авгайгийн хийдэг циркийн захирал гэж ямар ац нь байсийм,буцааж амах нь зөв
    180.235.186.171
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-27 02:08:22
    толгой ажиллахаа онгорсон хогшин эхээрээ захирал тавчихаад хуухэд шиг тоглуулж байна даа
    103.26.194.179
    Мэдэгдсэн Хариулах
  • butsaa 2015-03-27 01:57:06
    neeree sh dee! Avargaa! Tegeed l ard tumen yum yarihaar heseg buleg humuus gej yarichaad, Butsaaj og!
    103.229.123.105
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2015-03-27 01:30:46
    буцааж өгөө Давгаа, монголыг 3 сая хүний хараал харууслыг ганц бие чинь даахгүй болоод л амьдрал чинь салж саринаж байна. Чамд хангалттай мөнгө байгаа, түүгээрэ...
    150.129.143.97
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2015-03-27 01:06:50
    butsaj avah n zov teneg mahan tolgoi davgadorj sumiyabazar hun chuanargui muuhai humus dee
    96.49.117.217
    Мэдэгдсэн Хариулах