Саудын Араб Йеменд байлдааны ажиллагаа явуулж эхлэв
Саудын Арабын зэвсэгт хүчин хил залгаа Йемен улс дахь лалын шашны шиит урсгалын хусит босогчдын эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлсэн байна. Энэ тухай Саудын Арабаас АНУ-д суугаа Элчин сайд Адель аль-Жубейр мэдэгджээ. Элчин сайдын хэлж байгаагаар Йемен улсын хууль ёсны Засгийн газрыг босогчдоос хамгаалахын тулд энэхүү байлдааны ажиллагааг явуулж байгаа юм байна. Ажиллагаа эхлэхээс өмнө  Саудын Араб нь Йемений хилийн ойролцоо их буу, агаарын довтолгооноос сэргийлэх хүчнээ төвлөрүүлж эхлээд байсан юм.
 
Энэхүү байлдааны ажиллагааны явцад Саудын Арабын цэргийн нисэх хүчин босогчдын хяналтад байгаа Йемений хойд нутгуудад агаараас цохилт өгөх аж. Ираны Засгийн газрын нууц дэмжлэгийг авч байдаг босогчид нь одоогоор Йемений хойд нутаг болон нийслэл Санаг хяналтдаа байлгаж байна. Йемений Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади нь босогчид нийслэлийг эзэлсний дараа өмнөд нутаг руу зугтан Аден хотод нуугдсан. Гэвч босогчид төд удалгүй хотоос холгүй байрладаг цэргийн баазыг эзэлсний дараа Аден хотоос гарч зугтсан бөгөөд одоогоор түүний байгаа газар тодорхойгүй байна.
 
Хэрэг явдал ийм хэмжээнд хүртэл даамжрахаас өмнө Йемений Ерөнхийлөгч нь зэргэлдээх улсуудын төрийн тэргүүнүүдэд хандан хусит зэвсэгт дайчдаас Йемений төр ба түүний ард түмнийг хамгаалж өгөхийг хүссэн уриалга тараасан юм. Энэ уриалгыг нь Персийн булангийн таван улс буюу Саудын Араб, Катар, Кувейт, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират гэсэн улсууд хүлээн авч хамгаалахаар болсноо  мэдэгдсэн юм. АНУ нь энэхүү ажиллагаанд оролцохгүй  хэдий ч байлдааны ажиллагаа явуулж байгаа хүчинд тагнуулын мэдээ ба хангамжийг зохион байгуулах дээр тусламж үзүүлнэ гэдгээ Ерөнхийлөгч Обама мэдэгджээ.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-27 07:23:42
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.135
    Мэдэгдсэн Хариулах