Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг 50 орчим  улс тэмдэглэнэ
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг ирэх сарын 1-нд дэлхийн 50 орчим улс тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

1949 оны арваннәгдүгээр сарын 22-нд Москва хотод болсон Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурлаар жил бүрийн зургаадугаар 1-нийг Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ. Харин НҮБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг Бүх дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байна.

Энэ ням гаригт ОХУ, БНХАУ, Казахстан, Португал, Вьетнам тэргүүтэй 49 улс Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэнэ. Харин зургаадугаар сарын 2-нд БНАСАУ эл баярыг тэмдэглэх юм. АНУ-ын хувьд зургадугаар сарын хоёр дахь ням гаригт тэмдэглэдэг байна.

Монгол Улс Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг дэлхийн цөөн улсын нэг юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.