Б.Отгонсүрэн: Ойн тооллогоор Монголын ойн хүлэмжийн хийн шингээлтийг хэмжинэ
Олон зорилтот ойн тооллого орон даяар эхэллээ. Монгол Улс 1956 онд  ойгоо анх удаа тоолж байсан аж. Тухайн үед бүх салбарыг мод модон материалаар хангах өндөр хүчин чадал бүхий мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын тулд ойн баялгийн нөөцийг тогтоох шаардлага гарсан гэдэг. Харин энэ удаагийн тооллогын зорилго, аргачлал өөр. Тиймээс БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэнгээс энэ талаар тодрууллаа.  
 
-Ойн тооллогын зорилго, аргачлалын талаар тодруулах­гүй юу?

-Олон зорилтот ойн тооллогын хээрийн судалгааны ажилд мэр­гэжлийн эрх бүхий есөн аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Монгол орны шил­мүүст навчит ойг бүхэлд ха­мар­сан нийт 4211 цэгт 12633 дээж авах талбайг байгуулсан.

Улс орон бүр байгалийнхаа баялгийг зөв зохистой ашиглахын тулд ямар үнэтэй вэ гэдгийг мэддэг байх ёстой. Тэр тусмаа нөхөн сэр­гээг­дэх баялгийг цаг хугацаа­ны то­дор­хой давтамжтайгаар өөрчлөл­тийг нь гаргаж байх учиртай. Тооллогоор ганц ойгоо тоолохгүй, биологийн төрөл, амьтан зэрэг ойд байгаа бүхий л зүйлийг тоолно.

Мөн хэчнээн тонн хүлэмжийн хийг Монголын ой шингээдэг болохыг хэмжих юм. Хүлэмжийн хийг ялгаруулж байгаа хэмжээг то­дор­хойлчихвол “REDD+” хө­төл­­бөрийг хэрэгжүүлэх эрхтэй бол­но. Мөн ойн төлөв байдал нэг зэрэг гарч Төрөөс ойн талаар ба­римт­лах бодлого гаргахад суурь мэдээлэл үүсэх олон талын ач холбогдолтой.

-“REDD+” хөтөлбөрт хам­рагд­­­са­наар ямар үр дүнд хүрэх вэ?

-“REDD” гэдэг нь Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн утга санааг илэрхийлнэ. “UN-REDD” хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад ойн хомсдол, доройт­лоос  үүдэлтэй хүлэмжийн хийн ял­гар­лыг (REDD+) бууруулах НҮБ-ын хамтын ажиллагааны санаачилга бөгөөд манай ул­сад 2008 оноос хэрэгжиж эхэл­сэн. Зорилго нь хөгжиж буй орнуудад ойн хомсдол, до­ройт­лыг бууруулах, CO2-ын ху­римт­­лалыг нэмэгдүүлэхэд дэмж­лэг үзүүлэх юм. REDD+ үйл ажил­лагааг хэрэгжүүлэхийг хүсч буй хөгжиж байгаа орон үн­дэс­ний ойн мониторингийн сис­те­мийг байгуулах талаар хоёр үүрэг хүлээдэг.

Тэр нь ой болон ойн өөрчлөлтөд цаг үе бүрээр мони­торинг явуулах,  ойн салбараас ялгарч буй хүлэмжийн хийг хэм­жих. Энэ үүргээ биелүүлэх зорилгоор ойн тоол­логыг эх­лүү­лээд байна. Хөтөл­бөрт хамрагдвал ойн доройт­лыг хамгаалах ажил эхэлнэ.

-Хүлэмжийн хийг хамгийн их шингээдэг зүйл нь ой юм уу?

-Тийм. Ойгоос гадна ургамал, далай, хөрс нь хүлэмжийн хийг шингээгч юм. Тиймээс ой, ургамлыг устгавал хүлэмжийн хийн ялгарлыг ихэсгэж байна гэсэн үг. Тиймээс ялгаруулалтыг багасгах хэрэгтэй. Ялгаруулалтыг багасгах хоёр арга бий. Эхнийх нь дэвшилтэт техник ашиглах, нөгөө нь ногоон массыг нэмэгдүүлэх.

Ой, ургамал жилийн турш 450-650 тэрбум тонн хүлэмжийн хийг шингээн авдаг гэсэн олон улсын байгууллагаас гаргасан тоо байдаг. Үүний 80 хувийг ой шингээдэг. Ийм учраас л ойн доройтлыг бууруулснаар хүлэмжийн хийг барьж чадах юм. Дулаарлыг зогсоож чадна. Дулаарлыг зогсоовол экологийн тэнцвэр хадгалагдана.

-Хүлэмжийн хийн шин­гээл­тийн хэмжилтийг хийсний да­раа хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ойлголоо. Хөрөнгө оруу­лал­тын хэмжээ нь ямар байх бол?

-Олон улс хооронд явагддаг кар­боны худалдаа гэж бий. Хү­лэм­жийн хий хичнээнийг үйлд­вэр­лэс­ний үзүүлэлтээр нь өндөр хөг­жилтэй орнуудаас мөнгө ав­даг. Тухайлбал, Монголд нэг га ой тарилаа гэж бодъё. Чиний тарьсан ойг хэдэн төгрөгөөр үнэлэхийг одоогоор манай улсын хувьд тогтоогоогүй. Ойн тооллогоор хүлэмжийн хийн шингээлтийн хэмжилт  хийсний дараа л тогтоох боломжтой бол­но.

Монголын нэг га шилмүүст ой тийм хэмжээний хүлэмжийн хийг шингээдэг гэсэн тооцоо хэрэгтэй. Хэрэв тооллого хийсний дараа үнэлгээ нь тогтоогдвол төлбөр авах боломж бүрдэх юм. Аж үйлдвэр өндөр хөгжсөн улсууд манайд мод тарьж хүлэмжийн хийн ялгарлыг дүйцүүлэн бууруулахаар манай улсыг сонгох болно. Хөрөнгө оруулалт орж ирнэ.

-Хүлэмжийн хийн шин­гээл­тийг тодорхойлох аргачлалыг яаж гаргасан бэ?

-5.7 тэрбум төгрөгийг Германы Засгийн газраас санхүүжүүлж байгаа. Гэхдээ техник, аргазүйн хувьд дэмжлэг үзүүлж байна. Тооллого хийх хэмжилтийн ар­гач­лалыг боловсруулсан. Энэ тооллогоор ганц модоо тоо­лох­гүй, био масс, амьтан, био­ло­гийн төрөл зүйл  зэрэг ойд юу байна тэр бүхнийг тоолох уч­раас шинэ аргазүй хэрэгтэй бол­сон.

Аргачлалыг 2012 оны арван­хоёрдугаар  сараас жилийн ху­га­цаанд боловсруулсан. Мөн тоол­логоо хийж дууссаны да­раа тайлангаа боловсруулах хэ­рэг­тэй болно. Боловсруулахад ла­бо­ра­тори хэрэгтэй. Энэ бүх техникийн дэмжлэгийг Германы Засгийн газраас хариуцаж байгаа.

-Манай талаас хэчнээн төгрөг зарцуулах вэ?

-Нэг тэрбум төгрөг төсөв­лөгд­сөн. Үүний 886 сая төгрөг нь хээ­рийн судалгаа явуулах 22 ба­гийнхны цалин хөлсөнд зар­цуу­лагдаж байгаа. Харин үлдсэн 114 сая төгрөгөөр тооллогын дүнг нэгтгэх Ойн судалгаа хөгжлийн төвийн дэргэд байгуулагдсан лабораторид ажиллах хүмүүсийн цалин болон урсгал зардалд зарцуулагдана. Ойн тооллогыг хийснээр зарцуулсан нэг тэрбум төгрөгнөөс хэд дахин их хөрөнгө оруулалт орж ирнэ. Үүнийг ойлгох хэрэгтэй.

-Хээрийн судалгааны ажил хэзээ дуусах вэ?

-Аравдугаар сарын 15-нд дуусна. Дараа нь мэдээлэл боловсруулалт арваннэгдүгээр сараас 2015 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Дуусгаад тайланг Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж баталгаажуулна.

-Хээрийн судалгааны 22 багаас гадна хяналтын давтан тооллогын гурван баг ажил­лана гэсэн. Хэзээнээс ажиллаж эхлэх вэ?

-Технологийн хяналтын баг, БОНХЯ, Ойн судалгаа хөгжлийн төвийн хамтарсан хяналтын баг, хөндлөнгийн хяналтын баг ажиллана. Технологийн хяналтын баг одоо ажилдаа гарсан. Хэрэв буруу технологиор хэмжилт хийж байвал эрт илрүүлэн зогсоож, залруулах үүрэгтэй.

-Ойн тооллогыг хэдэн жилд хийж байх вэ?

-Таван жилд нэг удаа хийнэ гэж шинэчилсэн журамд тусгасан байдаг. Улсын хэмжээний газрын нэгдмэл сангийн тайлан мэдээ таван жилд нэг удаа гардаг юм. Үүнд улсын ойн сангийн мэдээллийг оруулахын тулд таван жилд нэг удаа шинэчилж байх ёстой болсон. Манай улсын хувьд ойн сан бүхий газарт 18592400 /18.5 сая/ га талбай хамаардаг. Энэ нь Монголын нийт нутаг дэвсгэрийн 11.09 хувийг эзэлдэг.

-Ойн сан гээд яриад байдаг. Ер нь ойн санд юу юуг багтаадаг вэ?

-Хэвийн өсөлттэй ой, ямар нэг байдлаар түймэрт өртөж, хортонд идэгдэж, огтлогдсон, эсвэл уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй доройтолд орсон талбай, ойн цоорхой, гол мөрний дагуух бургасан шугуй, бут сөөг энэ бүгд нийлж байж ойн санг бүрдүүлдэг.

-Хоёр дахь удаагийн тооллого хэзээ болсон юм бэ?

-Дараагийн тооллого 1974-1975 онуудад явагдсан. Энэ тооллогын ОХУ-ын мэргэжилтнүүд манай мэргэжилтнүүдтэй хамтран хий­сэн байгаа. Зорилго нь социализ­мын материал техникийн бааз байгуулахын тулд хаанаас мод огтлох вэ гэдгийг судлахаар тоол­лого хийсэн гэдэг.

Тухайн үед мод бэлтгэлийн 16 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байж. Үүнээс хойш дандаа ой зохион бай­гуу­лалтын ажлууд хийгдэж, жилд хэчнээн хэмжээний мод огтлох ёстой вэ гэдгийг гаргаж тооцож ирсэн. 1990 оноос хойш ойн зохион байгуулалтын ажлыг байгаль хамгаалах чиглэлээр зохион байгуулах болсон.

Гэхдээ хөрөнгө мөнгө нь байхгүй байсан учраас аймаг, аймгаар нь хэсэгчилж тоолох ажлыг хийдэг байлаа. Энэ нь цаг хугацаа алдсан, тогтворгүй мэдээлэл гардаг эрсдэлтэй байсан юм. Ингээд улсынхаа нэгдсэн мэдээллийг гаргах шаардлагатай болсон.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kalki 2014-06-20 04:13:50
    modgui baijiij gadagshaa gargadag gej baigaa. mongol shig durak uls baihgui
  • Гунгаа 2014-05-31 07:05:33
    Саяхан гол горхио тоолж байна гээд баахан гарууд хөдөө гарч архидсан, одоо мод тоолж архидах юм байна.
  • ИРГЭН 2014-05-30 02:09:39
    САЙХАН ҮЛГЭР ЯРЬЖ БАЙХ ЮМ ДАА... ХАЙР НАЙРГҮЙ ХЯДУУЛЖ, ТҮЙМЭРТ АВТАЖ ХАЛЗАН ТАВХАЙН ДАГЗАНЫ ХЭДЭН ШИРХЭГ ӨГӨР БУУРАЛ ҮС ШИГ БОЛСОН ОЙН ЮУГ ТООЛДОГ БАЙНАА. ХИЙ ХЭМЖИНЭ Ч ГЭХ ШИГ... САЯВАТАРХАН ХЭНТИЙ ТИЙШ ОЙН ХУЛГАЙГ ШАЛГАХААР ОЧСОН ХҮН НЬ "ТА НАР НАМАЙГ