​Зарим эмч нарыг төрийн дээд одон медалиар шагналаа
Өнөөдөр олон улсын эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим эмч нарыг төрийн дээд одон медалиар шагнасан юм.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч Д.Лянхуа, “Алтангадас одон”-гоор Скай эмнэлгийн их эмч Б.Туяа, III амаржих газрын төрсний дараах тасгийн эрхлэгч Э.Цовоо, ХӨСҮТ-ийн сувилагч Ч.Цэнгэл, Happy veritas эмнэлгийн дэд захирал  Г.Батгэрэл, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ЭМСЯ-ны ЭЭХХ-ийн мэргэжилтэн Д.Уранчимэг, Оргил рашаан сувиллын физик эмчилгээний сувилагч Н.Эрдэнэчимэг нар шагнагдлаа.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.