Нийслэлийн Физикийн олимпиадын аваргууд тодорлоо
Монгол улсын Гавъяат багш Батын Оргойн нэрэмжит Нийслэлийн физикийн 42-р олимпиад амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.Энэ удаагийн олимпиадад Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 500 гаруй сурагч оролцож багийн дүнгээр Сант сургууль тэргүүн байр эзэллээ.

-12-р ангийн сурагчдаас Сант сургуулийн Б. Бат-Оргил
-11-р ангийн сурагчдаас 1-р сургуулийн Э. Гарьд
-10-р ангийн сурагчдаас 11-р сургуулийн Цэрэнноров
-9-р ангийн сурагчдаас Сант сургуулийн Б. Баярбат
-8-р ангийн сурагчдаас 11-р сургуулийн С. Сайханбилэг
-7-р ангийн сурагчдаас Шинэ Монгол сургуулийн Э. Чингүүн нар шалгарч  Алтан медаль хүртлээ.

Уг олимпиадаас шалгарсан ахлах ангийн 8 сурагч Бээжин хотод болох Ази тивийн физикийн олимпиадад оролцоно.Олон улсын физикийн олимпиад болон Ази тивийн физикийн олимпиадад оролцох сурагчдын бэлтгэл өнөөдрөөс эхэлж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мгл 2015-03-31 15:32:30
    Энэ Сант гэж сонин сургууль одоо болтол байсаар л байгаа юмуу?
    122.201.22.11
    Мэдэгдсэн Хариулах
  • amjilt hus'e 2015-03-31 11:05:34
    Sain beldderei. Mongolchuud ug n' tolgoit ard tumen sh dee.
    220.191.168.13
    Мэдэгдсэн Хариулах