ШШГЕГ-ын харъяа Хорих 405 дугаар ангид танилцах сургалт хийлээ

Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын эхний 1 дүгээр улирлын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Тахир соёот дахь Хорих 405 дугаар ангийн дотоод журам, ахуй нөхцөлтэй танилцах практик сургалт”-ыг зохион байгуулж ажилласан байна.

Уг сургалтанд прокурор, туслах ажилтнууд болох нийт 50 хүн хамрагдсан бөгөөд тус ангийн дарга, хурандаа С.Батсайхан анги бүрэлдэхүүнээрээ хүлээн авч хорих ангийн дотоод журам, ахуй нөхцөл, эргэлт уулзалт, хяналтын теле камерууд, хүмүүжигч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдлын талаар танилцуулсан бөгөөд ангийн бие бүрэлдэхүүнд 100 гаруй албан хаагчид онцгой объект болох тус гянданд онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн, 6-30 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн 70 гаруй ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилладаг байна.
 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.