38.7% нь томуу, томуу төст өвчин гэж оношлогдсон байна
Энэ сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнийг лаборторийн шинжилгээгээр шинжилж үзэхэд 93 тохиолдол нь батлагдсан байна.

Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн үзлэгт 8041 хүн хамрагдсанаас 4192 хүн буюу 4.9 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас  нэг хувиар буурсан үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчин Багахангай дүүрэгт 0.2 хувиар өсөж, бусад дүүрэгт буурчээ.

Нийт өвчлөгсдийн 77.6 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1518 дуудлага ирүүлсний 587 тохиолдол буюу 38.7 хувь  нь томуу, томуу төст өвчин гэж оношлогдсон байна.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.