Ц.Даваасүрэнгийн самнасан ноолуураар сайд нар оймс нэхсэн үлгэр
Өнөөдөр дөрөвдvгээр сарын нэгэн буюу дэлхийн инээдмийн баярын өдөр. Энэ өдөр хэнбугайг ч, яаж ч хуурч, наргиантай даажигнасан инээдмийн баярын өдрөөр цагаатгагдаад өнгөрдөг бичигдээгvй хуультай.
 
Монгол Улс эдийн засгийн хямралтай, нэг ам.долларын ханш 2000 төгрөг болчихлоо, ганц өндөгийг 350 төгрөгөөр авч идэж байна гэж нийгэм даяараа зовлон тоочиж, байнгын бухимдалтай явцгаасаар vнэндээ залхаж гvйцээд байна. Ганц өдөр бvгдээрээ нэг сайхан инээцгээе л дээ. Чаддагаараа 2016 оны сонгуулийн сурталчилгаагаа аль эрт эхэлсэн, өнөө цагийн хэдэн улстөрчдөө цагаахан шоолж хэсэг сайхан инээгээд авъя. Бvр хахаж, цацталаа инээцгээе. Гэхдээ манай эринээс өмнөх 206 онд амьдарч байсан Грекийн гvн ухаантан Крисуппус шиг элэг нь хөшиж, нvд анитлаа инээж бас болохгvй.
 
Яасан гэхээр хошин шогийн өндөр мэдрэмжтэй, vргэлж бусдад инээд хөөр бэлэглэж явдаг тэрээр нэгэн удаа согтуу явж байгаад гоёлын хувцас идэж байгаа илжиг хараад инээсээр байгаад vхчихсэн юм гэнэ билээ. Зайлуул хөөрхий. 1957 онд Английн “BBC” теле компани “Гоймонгийн арвин ургац хураасан” тухай мэдээлжээ. Тэгэхдээ “Швейцарьт гоймон их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгvй байгаа” тухай бичээд “Энэ өвөл дулаахан байснаар фермийн аж ахуй эрхэлдэг хvмvvс гоймонгийн vрийг цэцэглvvлж чадлаа” хэмээн мэдээлсэн байдаг. Харин гэнэн, итгэмхий уншигчид тvvнд нь vнэмшиж “Гоймон хэрхэн тарих тухай” мэдэх гэж BBC руу тасралтгvй утасдаж бvр сvvлдээ яршиг болжээ. Залхтал утасдсан уншигч­дынхаа хариуд BBC “Та гоймонгоо улаан лоолийн сvмсэнд хийгээд сайн залбир” хэмээн зөвлөсөн гэдэг.
 
1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хvн амьдралынхаа турш тус компанийн бvтээгдэхvvнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасдсан гэнэ лээ. Монголд дөрөвдvгээр сарын 1-ний дуулианыг 1990 онд “Залуучуудын vнэн” сонинд ажиллаж байсан Ц.Батбаяр агсан тавьж ”Улаанбаатар хотын хойд хэсэгт орших Дамбадаржаагаас алмас баригдсан” тухай нийтэлсэн нь жинхэнэ дуулиан тарьж Ц.Батбаяр аавынхаа овогийн оронд “Алмас” гэгч эрхэм алдар хvртсэн тvvхтэй.
 

УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэн: Ноолуурын ханш навс уначихаад хэрэг алга
 
Ноднинхон 80 мянга байсан ноолуурын ханш навсайтлаа унаж 60 мянга болчихоод хэрэг алгаа. Манай Хөвсгөл аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдчихсон болохоор амралтын өдрvvдээр шурхийж очингуутаа өөрийнхөө хэдэн борлонгийн ноолуурыг самначихдаг юм.

Ноднин би ч цулайсан л даа. Хэдэн ямааныхаа ноолуурын буянаар унаагаа томруулчихсан чинь Засгийн газраас хотод том оврын жийп унуулахгvй гээд байх юм.

Б.Бат-Эрдэнэ аварга шиг бас нэг жижиг юмны ая бодохоос биш. Харин зарим нөхдvvд намайг өөрийнхөө ямааг гялс самначихаад, халтуур хийж ямаа самнаад байна гэсэн байна лээ. Ёстой тийм юм байхгvй шvv, та минь ээ.
 
 О.Баасанхvv: Хилээ ч манана, жvдогоор ч vзчихнэ шvv
 
Намайг нуруу намхан болохоор барилдаж шалихгvй л гэж бодоод байх шиг байгаа юм. Тэгж ярьвал Д.Лvндээ гишvvн надаас өндөргvй. Гэтэл тvvнийг давдаг хvн цөөхөн гэдэг.

Би жvдогоор идэвхтэй хичээллэж эхэлсэн. Удахгvй дэлхийн улстөрчдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор шаргуу бэлтгэл хийж байгаа. Хил манасан тухайд би байсхийгээд л хилийн заставт очиж манаанд гардаг. Хийморь сэргээд, хууль бус бvхэнтэй тэмцэх хvч нэмээд байдаг юм.

Тэгээд ч Өргөдлийн байнгын хороон даргын хувьд хил дээр байн, байн очиж хилчдийн ажил байдалтай танилцахгvй бол болохгvй.
 
Яваандаа хувийн оймсны vйлдвэр байгуулахаар эргэлт буцалтгvй шийдсэн
 
Дvнжингарав дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай яваад очсон чинь Монголд vйлдвэрлэсэн баахан оймс гаргаад тавьчихсан байсан. Аваад vзсэн чинь Солонгос оймсноос дутахгvй нэхэлт сайтай, дулаахан жигтэйхэн сайхан оймснууд байсан юм. Тэгэхээр нь баярлаад “Тээр бид нар ийм олон оймс нэхчихсэн” гээд л тэнд цугласан хvмvvст овоо хэдэн оймс зарчих санаатай рекламдчихсан байхгvй юу. Тэгсэн чинь учрыг нь ойлгоогvй хvмvvс дараа нь “Санжмятав vнэгvй сурталчилгаа хийж байж шанд нь хэдэн ээлжийн оймсоор шагнуулсан” гээд аваад хаячихсан л байна лээ. Уг нь би шагнуулаагvй, эх орны vйлдвэрээ дэмжиж гурван хос оймс худалдаж авсан нь vнэн л дээ. Гэхдээ би яваандаа Завхандаа нэг оймсны vйлдвэр нээж аваад нам жимхэн амьдрах санаатай байгаа нь vнэн шvv.
 
Д.Ганбат: Тэгж ярьвал би шилдэг татвар төлөгч байсан шvv
 
Би байнга л “Эх орон миний төлөө юу хийсэн гэж асуухаасаа өмнө Эх орныхоо төлөө би юу хийлээ” гэж өөрөөсөө асуугаад явдаг.

Хугацаат цэргийн албыг байлдагч цолтойгоор Зvvнбаянд алба хаасан. Дараа нь өдөр, шөнөгvй бизнес хийж олон хvнийг ажлын байртай болгож, татвараа яг цагт нь гvйж очиж тушаагаад байсныг минь улс vнэлж, найдвартай татвар төлөгч болгосон юм шvv. Худлаа гэвэл батламж нь энэ байна. Ардын хvvхдvvд ингэж л ажилладаг.

Харин манай том дарга нар, УИХ-ын гишvvд бvгдээрээ над шиг болчихвол, мөн vvнийг нь олон тvмэн дэмжээд өгвөл улс орон нvд ирмэхийн зуур л хөгжчихнө л дөө. Би ер нь УИХ-ын Хууль зvйн байнгын хорооны даргын ажлаа гялалзуулаад байгаа шиг бvх л ажлыг хавтай сайхан хийгээд ирсэн. Тийм ч болохоор улс надад Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтан гадас гээд ийм том одонгуудаа харамгvй өгсөн юм шvv дээ.
 
Д.Сарангэрэл: Улаан цэцэг олдохгvй байсан
 
Би чинь уг нь мэргэжлийн гэрэл зурагчин, сэтгvvлч юм шvv дээ. Хvмvvс намайг насаараа ТВ-5-ын захирал явсан юм шиг бодоод байдаг юм шиг байна лээ. Vгvй шvv дээ. Би чинь хvн л юм болохоор амарна, зугаална, цэцэг тvvнэ шvv дээ. Бас дурлана, хайрлана.

Тэгээд нэг удаа зугаалж ууланд гараад цэцэг тvvсэн чинь улаан цэцэг ерөөсөө олдохгvй байсан шvv дээ. Тэр vед л “Уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор юм” гэдгийг мэдсэн. Зарим хvмvvс энэ зурганд минь “Унаган багын аашаараа” гэж нэр өгсөн байна лээ. Зарим нь “Шар цэцэг барьчихаж. Дурлачихсан уу” гэсэн л байсан. Энэ зургийг харахаар би яасан юм шиг харагдаж байна, айн.
 
Б.Бат-Эрдэнэ: Би чинь ард тvмний аварга шvv дээ
 
За аварга нь Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт тvрvvлсэнтэйгээ нийлээд улсын их баяр наадамд 12 тvрvvлж, ижилгvй амжилт тогтоосон нь яах аргагvй vнэн л дээ. Би чинь хар багаасааа морь, малтай ноцолдож өссөн хөдөөний хvvхэд. Тээр хойно хотод орж ирж байсан.

Ард тvмнийхээ дунд явсаар Монгол бөхийн Дархан аварга, Хөдөлмөрийн баатар болсон болохоор хэзээ ямагт ард тvмнийхээ дунд л байх сонирхолтой. Өвгөд хөгшдөд vнсvvлж, vеийнхэнтэйгээ уулзан ярилцаж, зvдэрсэн нэгэнд нь сэтгэлийн дэм хайрлаж, зvггvйтсэн нэгэнд ухаарлын vг хэлэх дуртай.

Зарим нэгэнтэй нь ижий, ахай бололцож, нулимсыг нь арчин аргадаж, тэвхийтэл нь сайхан тэвэрч vнсчихээд явдаг даа. С.Жавхлан дvvгээс эхлээд надаар аргадуулах, vнслvvлэх дуртай хvмvvс тоймгvй олон болсон. УИХ-ын чуулганы завсар зайгаар иргэдтэйгээ уулзаж, vнсэх нэгийг нь vнсэж, аргадах нэгнийг нь аргадаад л яваад байна гэж бодож байгаа.
 
Л.Эрдэнэчимэг: Би ан хийж, бvжиглэхээс гадна машины аймаар хоббитой ш дээ
 
Намайг туулай агнаж, бvжиг хийсэн чинь хvмvvс аягvй их сонирхсон шvv дээ. Заримынх нь сэтгэлийг vнэхээр хөдөлгөсөн юм шиг байна лээ. Би угаасаа биеийнхээ галбирт их анхаарал тавьдаг болохоор байнга л бvжиглэж байдаг юм л даа.

Хааяа найз нартайгаа сайхан шоудахад хамаг ядаргаа гарчихдаг юм. Би бас сайн машинд аймаар дуртай, жинхэнэ нугасгvй шvv дээ. Нэлээн дээр “Benz S500” авсан байхгvй юу. Тэгсэн чинь дугуй нь ерөөсөө хагардаггvй болохоор запас байдаггvй юм билээ. Бас 100 хувь лед гэрэлтэй, автомат удирдлагатай, хөдөөгийн замд 100 км-т ердөө л наймхан литр бензин зарцуулдаг юм билээ.

Моторынх нь хvчин чадал V8 мөртлөө маш бага бензин иддэг, донсолгоо гаргадаг ухаалаг системтэй гээд vнэхээр супер машин байна лээ. Одоо би машинаа унаад л буухгvй яваад баймаар санагддаг болчихсон шvv дээ. Бvжиглэхийн тухайд Ц.Оюунгэрэл шиг наадмаар талбай дээр бvжиглэх санаатай байгаа.
 
М.Зоригт: Би пионерийн галстукаа одоо ч зvvдлээд л байдаг юм
 
Бидний бага нас ямар ч сайхан дурсамжтай, гэгээн сайхан vе байсан юм бэ дээ. Би чинь эрээн галстук зvvдэг, ангийн дарга, идэвхтэн сонгуультан явсан л даа. Хичээлээ тарж ирээд эрээн галстукаа дахин дахин индvvдээд л, заримдаа дэрэн доогуураа дэрлээд унтдаг байсан.

Өглөө хурдан болоосой ангийнхаа хvvхдvvдийн ариун цэврийг vзэж, хичээлийнх нь бэлтгэлийг шалгах юмсан гээд эргэж хөрвөөгөөд ерөөсөө олигтой унтаж чаддаггvй байсан шvv дээ. Багаасаа юм юманд сонирхолтой, дандаа л бусдын өмнө явдаг байсан зан чанар маань өнөөдөр ч хэвээрээ байгаа. Тийм болохоор л өнөөдөр ч зураг авч, интернетээр хамгийн идэвхтэй зугаалж, жиргэж, шvvмжлээд байгаа хэрэг.

Гэхдээ л би өнөөдөр ч улаан бvч, энгэрийн тэмдэг, пионер малгайгаа зvvдлээд унтаж чаддаггvй юм. Ямар сайндаа зав л гарвал улаан бvчээ зvж, пионер малгайгаа өмсөж сэтгэлээ тайвшруулах вэ дээ.
 
С.Ганбаатар: Би ер нь юм ухах дуртай л даа
 
Би ч нөгөө С.Дэмбэрэл гишvvний хэлдгээр ер нь зав л гарвал Дархан руу гараад давхичих гээд байдаг юм. Тэгээд өнгөрсөн өвөл бас л тогтож чадахгvй Дархан руу давхиж явсан чинь цасанд суугаад пактласан.

Харин юмыг яаж мэдэх вэ гээд дулаан хувцастай явсан тулдаа л нэг юм давгvй өнгөрсөн. Тэр өдөржингөө цас ухсан шvv дээ. Өөрийнхөө машиныг ухаж гаргачихаад тэр хавьд цасанд суусан машинуудыг ухаж гаргаад л яваад байсан. Хvмvvс надад аймаар урам өгч байгаа юм чинь.

“Ганбаа энд бас нэг машин суучихаж” гээд л дуудаад байсан. Би ч гvйж очоод ухаад л байсан, ухаад л байсан. Сvvлдээ бvр тоогоо алдсан. Харин тэгсэн чинь манай Дарханы нэг таньдаг нөхөр “За Ганбаа дараагийн сонгуулиар Дарханаас хаалтгvй шvv” гээд мөр алгадаж байгаа юм чинь. Би аймаар урамшсан шvv дээ, тэр vгэнд нь. Энэ өвөл ер нь зав л гарвал Дархан явж цасанд суусан машиныг ухаж гаргана гэж бодоод одооноос сайн хvрз, бас бус юм бэлдээд байгаа.
 
Д.Арвин: Юм арчиж, зvлгэх нь хоол сойхоос хамаагvй илvv vр дvнтэй
 
Нас тогтож байгаа болохоор ч тэр юм уу, жаахан жин нэмэх гээд байгаа. Тэгээд байнга хоолоо сойгоод байж чадахгvй болохоор зав л гарвал харагдсан болгоноо арчиж, зvлгээд байдаг хоббитой болчихсон. Гэртээ бол ганц хором зvгээр суухгvй шvv дээ. Байнга л өөрийн мэдэлгvй нэг гартаа алчуур барьчихсан явж байдаг болчихсон байна лээ.

Энэ зургийн тухайд Баянзvрхийн III төрөх миний нэртэй салшгvй холбоотой болохоор өөрийн эрхгvй л гvйж очоод арчаад л байсан, арчаад л байсан. Сvvлдээ бvр халууцаад толгойдоо уясан алчуураа хvртэл унагачихсан байсан шvv дээ. Нэг мэдсэн чинь бvх давхрыг нь арчиж, зvлгэчихсэн байна лээ.

Ажилдаа улайраад хэдэн давхар арчсанаа ч мэдээгvй. Орой гэртээ хариад жингээ vзсэн чинь гурван кг турчихсан байсан гээд л бодохгvй юу.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ooooooo 2015-04-01 03:20:27
    Haha shn yogtoljee
    112.72.13.246
    Мэдэгдсэн Хариулах
  • UB IRGEN 2015-04-01 03:18:22
    М.Зоригт: Би пионерийн галстукаа одоо ч зvvдлээд л байдаг юм - XUV'SGAL XIIJ ESERGUUCSEN ZUILEE SANAGALZLAA GEJ UU ???
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах