Өнөөдрөөс эхлэн нийслэл рүү угаагаагүй ноос оруулахгүй
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн оруулахгүй байхаар болжээ. Энэ бол Улаанбаатар хотод тулгамдаж байгаа хүндрэл, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудын нэг бол байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэрлэл болон түүний үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээ юм. 

Уг хэрэгжилтэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм байна.  

Мөн Аж үйлдвэрийн яам, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран нийслэлээс ноос угаах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхийг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасан байна. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • chuluun 2015-04-01 12:58:05
    Xer zov shiidver ym bol do
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-01 06:01:31
    iim shiidver gargax bsan yum bol ertxen gargaxgvi yasan yum be tsagiig n tylgaj tenegteed xyjaa ryy ygaasan noollyyr gargaxgvi gevel zov shiidver
    112.72.8.130
    Мэдэгдсэн Хариулах
  • bbb 2015-04-01 03:48:28
    sain bna
    103.11.192.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Lam 2015-04-01 03:47:43
    Маш зөв одоо арьс ширийг бас оруулахгуй болгоорой ҮҮл даргаа та шүү
    202.179.28.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Адгийн шаарнууд 2015-04-01 03:09:28
    Ёстой энэ адгийн шаарнууд ийм л бодлого гаргана даа. Монгол ямааны ноолуур л та нарыг хордуулж алах гээд байгаа биз, тэнэг хүн хуурч байгаа юм уу.
    202.170.68.162
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-01 01:15:36
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.144
    Мэдэгдсэн Хариулах