ОБЕГ-аас анхааруулав
Өнөөдрөөс эхлэн нийт нутгаар хүйтрэх гэнэ. Тодруулбал, баруун болон төвийн нутгаар, 3, 4-ний өдөр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 12-14 м/с, 3, 4-ний өдөр говь, талын нутгаар16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч ихэнх нутгаар сэрүүсэхийг ОБЕГ -аас анхааруулж байна. Огцом хүйтэрч, цасан болон шороон шуургатай тул шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хол газар явахдаа цаг агаарын мэдээг анхаарч судлах хэрэгтэй гэнэ.
 
Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах хэрэгтэйг анхааруулж байна.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-02 01:37:52
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.120
    Мэдэгдсэн Хариулах