Тавантолгойн хэлэлцээр өнөөдөр үргэлжилнэ
Тавантолгойн хэлэлцээр гурав дахь шатандаа хүрээд, зарим нэг хүндрэл, бэрхшээлтэй асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарласан билээ.Тодруулбал, Тавантолгой компани өмнө нь Чалко компанитай гэрээ байгуулж байсантай холбогдуулан тодруулах зүйлүүд гарч ирсэн учраас ийн завсарлага аваад байсан юм. Тэгвэл уг хэлэлцээр өнөөдөр үргэлжлэх юм байна. Манай  талаас  дараах шаардлагуудыг тавьж байгаа. 

-Хоёр жилийн хугацаанд төмөр замыг барьж, дуусгана.
-Жилд 30 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий угаах үйлдвэр ашиглалтад оруулна
-Жил бүр 30 сая тонн угаасан нүүрс экспортолно
-Монголын компаниудтай, монголын ханган нийлүүлэгч компаниудтай хамтарна
-Компанийн болон улсын роялти төлбөр төлнө
-Татварын урьдчилгаа төлбөр төлнө. /300-500 сая ам.доллар/
-“Эрдэнэс Тавантолгой”-ын “Чалко”-д төлөх өрийг төлөхөд оролцох гэсэн долоон шаардлага тавьсан бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс дээрх шаардлагыг хүлээж авахаа илэрхийлсэн.
 
Харин үүнийг Хятадын тал хүлээн авах уу үгүй юу  гэдэг нь асуулт хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын Төрийн зөвлөл  хуралдсан гэх мэдээ байгаа юм. Ямартай  ч Монголын эдийн засгийн аврал болоод байгаа Тавантолгойн асуудлаар талууд өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард сууна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-02 01:32:14
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.120
    Мэдэгдсэн Хариулах