Гэрчийг эрүүдэн шүүх явдлыг таслан зогсоохыг шаардлаа
Өнгөрсөн жил  борлуулагч залуугийн аминд хүрсэн хэрэг гарч олныг цочирдуулж байсан. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой маргаан одоо ч үргэлжилсээр байна. Тодруулбал уг хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хоёр бүсгүйг байцаагч нар нь эрүүдэн шүүсэн тухай  тэд мэдээлж байсан.  Тодруулбал  уг хэргийн сэжигтэн дэлгүүрийн эзэн П-ийн эхнэртэй хамт ажилладаг байсан Б.Отгонцэцэг, тус дэлгүүрийн худалдагч Г.Дэлгэрцэцэг нарыг хэргийн хохирогч болох борлуулагчийг сураггүй болох үед цагдаагийнхан гэрчээр татан мэдүүлэг авч эхэлжээ. Хэргийн мөрдөн байцаалтын явцад Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид гэрч эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж үг хэлээр доромжилж, зодож байсан" гэнэ.

Энэ талаар өнөөдөр дахин мэдээлэл хийж эрүүдэн шүүсэн байцаагч нарын нэрсийг зарлалаа.  Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөний тэргүүн Х.Батялалтын хэлснээр уг хэрэг дээр Жанчив, Ганбаяр, Баярсайхан  гэх байцаагч нар ажиллажээ. Харин тэдгээр хүмүүс нь дээрх гэрчүүдээс мэдүүлэг аваагүй хэмээж байгаа аж. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг олохоор цаашид ажиллана гэдгээ дуулгалаа.

Түүнчлэн Х.Батялалт үргэлжлүүлэн хэлэхдээ “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрчээс хөтөлж, тулгаж мэдүүлэг авахыг хориглодог. Төрийн албан хаагчийн хэрэг, зөрчлөөс гэрч, хохирогчийг хамгаалах эрхзүйн зохицуулалт алга. Хуулийн байгууллагынхан эрүүдэн шүүлтийг үргэлжлүүлсээр байна. Үүний нэг жишээ энэ хэрэг дээр гэрчээр татагдаад байгаа энэ хоёр хүний асуудал. Эрүүдэн шүүлтийн асуудал зөвхөн энэ хэрэг дээр гэрчээр татагдаад байгаа Б.Отгонцэцэг, Г.Дэлгэрцэцэг нарт тохиолдоогүй. Өмнө нь хэргүүдэд ийм асуудал тулгараад байгаа нь мэр сэр дуулддаг байсан” гэсэн юм. Харин энэ хэрэг дээр  холбогдох байгууллагууд тун хангалтгүй ажиллаж байгааг хэллээ.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Очирхүү 2015-04-03 03:01:33
    Эрүүдэн шүүлт тулгаж, тарчилган зовоох чинь цагдаагийн байгууллагын бараг үндсэн ажил нь биз дээ.
    112.72.13.179
    Мэдэгдсэн Хариулах
  • caraa 2015-04-02 11:12:27
    ter tsagdaagiin ajlaa meddeggui 3 n novshiig oorsdiig ni eruuden shuu
    1.235.88.210
    Мэдэгдсэн Хариулах