Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг маргааш хэлэлцэнэ
НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан 3 дугаар сарын 27-ны өдөр болж  Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс 5 хоног завсарлага авсан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулсан. Үүний дагуу НИТХ-ын ээлжит хуралдаан маргааш болж тус дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах  шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн  иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Багануур дүүрэгт 01 дүгээр сарын 22, 23,  Налайх дүүрэгт 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.