АН-ынхан “Шинэ төмөр зам” төслийг АТГ-т шалгуулахаар зэхэж байна
“Шинэ төмөр зам” төслийг АН-ынхан АТГ-т шалгуулахаар болжээ гэсэн мэдээлэл төрийн ордонд тархаад байна. Учир нь төмөр замын бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй шинэ төмөр замынхаа царигийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхийг зарим нэг эрх баригчид нэхэж шахаж эхлээд байгаа билээ.

Тиймээс төмөр замын царигийг шийдвэрлэж шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын сүүлээр УИХ-д өргөн барьсан нь нэлээд асуудал дагуулахаар болж байна.

Өөрөөр хэлбэл царигийн асуудлыг хөндөж эхэлснээр “Шинэ төмөр зам” төсөлд зориулан гаргасан баримт бичгүүд нь хоорондоо зөрчилдөж ашиг сонирхлын элдэв маргаан да­гуулах боллоо гэсэн үг.

Товчхондоо төс­лийг хэрэгжүү­лэхийн тулд эхлээд Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах ажлыг “Монголын төмөр зам” компани хариуцан гүйцэтгэсэн аж.

Гэтэл энэхүү ажил нь хувийн хэвшилд томоохон хохирол учруулж төсөлд заагдсан дүрэм журмыг са­наатайгаар зөрчиж, ашиг харсан байж болзошгүй байгаа аж.

Өмнө нь энэ тухай асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ийнхүү ярьж бай­сан юм. “Төмөр зам ба­рих асуудлыг долоон жил саа­тууллаа. Хувийн бус тө­рийн зорилгоор. Тэгсэн одоо Чингис бондын мөнгөөр энэ төмөр замыг барина гээд суух юм. Үүнд л миний дур­гүй хүрээд байгаа юм. Хай­ран мөнгө.

Төмөр замын урьд­­чилсан судалгаа гэдэг зүй­­лийг хийлгэнэ гэж бүтэн хоёр, гурван жил болчихоод гур­ван вагоныг “ХААН” бан­кинд барьцаанд тавиад 12 сая ам.доллар зээлсэн шүү дээ.

Одоо тэгээд тэр мөнгө нь байхгүй болсон. Тэр 12 сая ам.доллар дотор монголын хуу­­лийн зөвлөгөө өгсөн ком­­пани 10 сая төгрөгийг дун­даас нь авсан. Би энэ асуудлыг ярихад үнэхээр ган­цаарддаг. Манай МАН-ынхан үү­­­­­­­нийг ярихгүй байгаа. Шу­луу­­хан байх хэрэгтэй. АН-ын­хан энэ тухай тас нууж бай­гаа юм. Хэзээ энэ асууд­лаар ха­риуц­лага тооцох вэ” гэж хэлж байсан. Тэгвэл түү­ний хэлж байсан энэхүү үг биелэлээ олж төмөр зам­тай холбоотой бүхий л асууд­­лыг АН-ынхан ийнхүү шал­гуулахаар болжээ.

Мөн 2008 онд төрийн өм­чит “Монголын төмөр зам” хэ­­­мээх компанийг бай­гуулж байжээ. Гэтэл өдгөө тус компани үр ашиггүй зар­­­­дал гаргаж улсад их хэм­жээ­ний хохирол учруул­сан хэ­рэгт унах болсон байна.

Тод­руулбал тус төрийн өм­чит ком­­панийн ТУЗ-ийн даргаар одоогийн Зам тээв­рийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа томилогдож байсан юм. Тэрбээр Хятадын “China CNP Corporation limited” кор­­по­­ра­­циас олон сая ам.дол­ла­рын үнэтэй зүтгүү­рүү­дийг худалдан авч УБТЗ-д өгсөн аж. Гэтэл тус улсад үйлд­вэр­лэсэн “Дунфан СКД 4В” гол замын зүтгүүрийг УБТЗ-ынхан ашиглахгүй гэсэн шийд­­вэр гаргаж ийнхүү үх­­­мэл хөрөнгө болон үлдээд бай­на.

Уг нь Хятадын Засгийн газраас 25 жилийн хугацаатай 1.75 хувийн хүүтэйгээр 60 сая ам.долларыг авсан юм байна. Чухам энэхүү зүт­­гүү­рийг яаж худалдаж авс­ныг нь холбогдох албаны хү­мүүс нь судалж байжээ. Гэтэл “БНХАУ-ын Засгийн газ­раас Монгол Улсын Зас­гийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээ­лийн ашиглалтын та­лаарх “Зээлийн ерөнхий хэ­лэлцээр”-т өөрчлөлт оруулан “CKD4” маркийн илчит тэ­рэг тав, сэлгээний илчит тэрэг нэг, 245 вагон худалдан авахаар болжээ.

Ингээд 2009 онд Зам, тээвэр, барилга, хот байгуу­лалтын яамнаас тендер зар­ласан аж. Тендерт шалгарсан Хятадын “China CNR Corporation Limited” корпорацтай гэрээ байгуулж, 35.6 сая ам.доллараар дээр дурдсан зүйлсийг нийлүүлэхээр болсон аж.
Ингээд гэрээ байгуулаад хоёр жилийн дараа “Мон­голын төмөр зам” компани хөнгөлттэй зээлээр авсан вагон болон зүтгүүрүүдээ “УБТЗ” -тай протокол бай­гуулан ачаа тээвэрлэж эхэл­жээ.

Гэтэл удалгүй “УБТЗ”-ынхан хятад компанийн үйлд­­­вэрлэсэн тоног төхөө­рөмжийг ашиглахгүй гээд жаг­саалтаас гаргаж олон сая долларын өртөгтөй төмрийн хог нэгээр нэмэгдсэн нь энэ аж. Ямартай ч тэрбээр уг албыг гүйцэтгэж байхдаа 60 сая ам.доллараар зургаан зүтгүүр худалдаж авсан нь үнэн. Харамсалтай нь уг зүтгүүрүүд нь ашиглагдах боломжгүй, стандартын шаар­д­­­лага хангахгүй гэсэн дүг­­нэлтийг “Улаанбаатар тө­­мөр зам” компани гарга­сан бөгөөд 60 сая ам. дол­ла­рын уг хөрөнгө өдгөө Төмөр замын зүтгүүрийн ха­­­шаанд хог болон үлдсэн түүх л байна. Тиймээс учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Б.Батзаяаг зөв­хөн дээрх шийдвэртэй нь холбоо­той­гоор шалгах хан­­галт­­тай үн­дэслэл бий аж. Юутай ч Зам тээврийн яамны тө­рийн нарийн бич­гийн дарга Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоо­тойгоор хэрэг үүсгэн шалгаж ма­гадгүй болоод байна.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sd 2014-05-08 14:33:59
    Ter zurguuruud hereggui n oilgomjtoi yamar teneg n hujaagaas zutguur avdag bn aa yer n ene hujaa nariig mongolchuud tejeegeed baih shig bn aa shuu
  • ar mongol 2014-05-08 14:25:34
    Улаанбаатар Өвөр Монгол, Украиныг авах уу?
  • Мэжик 2014-05-08 08:16:28
    Батзаяаг биш Женког оролдоод эхэллээдээ
  • хашир 2014-05-08 03:24:53
    Нямдорж хатуу үгтэй болохоос биш үнэн л юм ярьдаг хүн дээ
  • Genko 2014-05-08 03:20:42
    Aytaihan baigaaraa mongolchuudaa sanuullaa shuu
  • СУРГУУЛЬ 2014-05-08 03:09:59
    60 САЯ АМЕРИК ДОЛЛАРААР 1800 ХҮҮХДИЙН 20 СУРГУУЛЬ БАРИАД УЛААНБААТАР БҮР МОНГОЛ УЛСЫНХАА СУРГУУЛИЙН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ БАЙЛАА ГЭТЭЛ 3 ЭЭЛЖЭЭР ХҮҮХДҮҮД МААНЬ СУРГУУЛИЙН БАЙР БАЙХГҮЙ МАШ ХҮНД НӨХЦӨЛД СУРЧ БАЙ
  • ДЭНДСЭН ЛУЙВАР 2014-05-08 03:02:30
    ӨНӨӨДӨР МОНГОЛД АСАР ОЛОН ТУЛГАМДСАН ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ БАЙХАД ЯМАРЧ ТЭЭВЭРЛЭХ АЧААГҮЙ ТӨМӨР ЗАМГҮЙ БАЙЖ ГАЛТ ТЭРЭГНИЙ ТОЛГОЙ ХУДАЛДАЖ АВААД ТЭР НЬ ЗЭВРЭЭД АШИГЛАГДАХГҮЙ ОЛОН ЖИЛ ХЭВТЭЖ БАЙНА ГЭДЭГ АРАЙ ДЭНДЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
  • уншигч 2014-05-08 01:09:31
    цаад эзэн нь баттулга шvv дээ, наад батзаяа чинь хvvхэлдэй монголын темер зам баттулгыг байхад босохгvй ээ, сайхан шороон далантай боллоо, болоо шvv дээ, энэ далангаар жээнко нvvрс зеене
  • Батхүү 2014-05-08 00:31:59
    Энэ эрхмүүд ёстой тарвал таарна нялх хүүхдээс асуусан нүүрс зөөх хятадтай шууд холбогдхыг нь нарийн л барих хэрэгтэй шүү дээ
  • ZOCHIN 2014-05-08 00:28:32
    GANSUKH BATTULGA HOLBOOTOI HOLBOOTOI SHUU MUMUR ZAMAAR L ZANIMALDDAG HUMUUS SHUU MUU LUIVARCHID
  • ZOCHIN 2014-05-08 00:28:32
    GANSUKH BATTULGA HOLBOOTOI HOLBOOTOI SHUU MUMUR ZAMAAR L ZANIMALDDAG HUMUUS SHUU MUU LUIVARCHID
  • tuya 2014-05-08 00:27:24
    SAIN SHALGAARAI SAIN SHALGA NOVSHNUUD YAG TEGDEG ODOO ULAANBAATAR TUMUR ZAM DAMPUURSAN SHDEE TSALINGAA TAVIJ CHADHAGUI HOG DEER BAIGAA SHDEE BII AJILTAN NI BAINA