Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын явцын мэдээллийг танилцуулна

09.00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд 9 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

11.00 цагт Тээврийн дээд сургуулийн баруун талд “Түгээмэл хөгжил ” төвийн байранд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, “Mint club” төрийн бус байгуууллага, “Nikel Ganbaa” компани хамтран 63 дугаар сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр гардуулна.

11.00 цагт Эрдэнэс Монгол ХХК-ийн 106 тоотод Төрийн өмчит уул уурхайн компанийн үйл ажиллагаанд салбарын эрдэмтэн судлаач, мэргэшсэн зөвлөх инженер, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. 

14.00 цагт НЗДТГ-ын “Б” зааланд Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын явцын мэдээллийг танилцуулна. Мөн Хан-уул дүүргийн 2,3 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч компаниудад Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат батламж гардуулна. 

18.00 цагт "Улаан гэр" галерейд уран бүтээлч Л.Мянганцэцэгийн "Зүрхний хэргүүд" уран бүтээлийн үзэсгэлэн болон, номын нээлт болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-03 00:46:51
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.77
    Мэдэгдсэн Хариулах