“Зургаан аж ахуйн нэгж газрын тос боловсруулах үйлдвэр барих эрх авсан”
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараахь үр дагавар гарна. Yүнд: Газрын тосны ордын ашиглалт явуулж буй аж ахуй нэгжүүдийн харилцаа ил тод,ойлгомжтой,тодорхой болж бусад хуультай зөрчилдсөн зөрчлүүд арилна. Ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай давхцах тохиолдолд үүсч болох асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болно. Газрын тосны тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль батлагдахаас нэг жилийн өмнө батлагдсан. Уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа 20 гаруй жилийн туршид дорвитой өөрчлөлт ороогүй гэж хэлж болно. Ирээдүйд эрчим хүчний шинэ эх үүсвэр болох боломж бүхий уламжлалт бус газрын тосны салбарын эрхзүйн орчин өнөөг хүртэл тодорхойгүй байсан. Энэ хууль батлагдсанаар уламжлалт бус газрын тосны эрхзүйн харилцаа тодорхой болно. Өмнө нь ямар ч зохицуулалт байгаагүй. Уламжлалт бус газрын тосны хувьд найман компанитай гэрээ хийсэн байгаа. Хууль батлагдвал үйл ажиллагаагаа явуулах боломж нь бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Сулинхээр болон Дорнодын Тамсагт газрын тос олборлож байн. Зургаан аж ахуйн нэгж газрын тос боловсруулах үйлдвэр барих эрх авсан байгаа” гэсэн хариулт өглөө.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Газрын тосны хуулийг дэмжсэн, дэмжээгүй саналаар гишүүд саналаа хэллээ. Үүний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хурааж гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээлээ. Үүгээр өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2014-05-31 07:15:22
    odoo tegeed uuruu Mongoliin Putin bolloo yu
    122.201.27.244
    Мэдэгдсэн Хариулах