Өнөөдөр болох үйл явдал

09:00- 11:00 цагаас  Стандартчилал хэмжил зүйн газрын хурлын танхимд Хэмжил зүйн зөвлөлийн хуралдаан болно. Утас 99159809

10:00 цагаас  Монгол улсын хэмжээнд хийгдэж буй сүрьеэгийн тархалтын судалгааны нээлт Баянзүрх дүүргийн 6-хорооны “Оцелло сэргэлт” Өрхийн эрүүл мэндийн төв дээр болно. Нээлтийн үйл ажиллагаанд НЭМГ, БЗД-ийн ЗДТГ, ЭМН, ХӨСҮТ, МСТН, МСТНХ, БЗД-ийн харъяа хороо, ӨЭМТ-үүд оролцоно. Судалгаанд Баянзүрх дүүргийн 2, 4, 6, 8, 12, 13, 14, 16, 18, 21, 23 –р хороод хамрагдана. Утас: 98896664

10:00 цагаас Багшийн хөгжлийн ордонд Нийслэлийн гадаад хэлний 5 болон 6 жил ажилласан багш нарын сургалт эхлэнэ. Тус сургалтанд нийт 70 гаруй багш нар хамрагдаж байна.  Утас: 97113649

10:00 цагаас Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас Монгол Улсад Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 89 жилийн ой тохиолдуулан, хөдөлгөөнийг үндэслэгч их зохиолч, Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх, хүүхдийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудыг алдаршуулан, тэдэнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг  зохион байгуулна. Утас: 88087730

11:00 цагаас Олон улсын сувилагч нарын өдрийг угтан, "Ард түмний талархал хүлээсэн сувилагч" сэдэвт арга хэмжээ болно. Төв, орон нутгийн сувилагч нар нэг дор цуглаж тулгамдсан асуудлаа хэлэлцэн, шилдгүүдээ тодруулна. Арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болно.  Утас: 9908-8148

11:00 цагаас Үндэсний авто мото спортын клубээс “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд хэвлэлийн хурал зарлалаа. Мотоцикльчдын 2014 оны уралдаан тэмцээнүүдийн албан ёсны нээлтийн уралдаан энэ сарын 11-нд Морингийн даваанд болно. Тус тэмцээний талаар болон энэ онд зохиогдох мото спортын уралдааны мэдээллийг хүргэх юм. Хэвлэлийн хуралд уралдааны ерөнхий зохион байгуулагч Монголын авто машин, мотоциклийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх, Үндэсний авто мото спортын клубын тэргүүн Х.Батбаасан, Эко мото спорт аяллын клубын нарийн бичгийн дарга Д.Батбаяр болон мотоциклийн тамирчид оролцоно.

13:00 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан зургаан  компанид төсөл хэрэгжүүлэх эрх буюу Батламж гардуулах үйл ажиллагаа Хангарьд ордны 14 давхарт болно. Нийслэлийн Засаг дарга оролцоно. Утас: 99979799

13:00 цагаас Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо болон Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Утас:99277963

14:00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Төгсөлтийн баярыг зохион байгуулах тухай, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмын төсөл, Хот байгуулалтын менежментийн мэдээллийн системийн танилцуулга, Оршуулгын газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 91040607

14:00 цагаас Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С. Баатарсүхийн “Цэнхэр залаа” хөгжмийн бүтээл төрөөд 45 жилийн ойтойгоо золгож байгаа болон монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Цэнхэр залаа” аялгуу МҮОНРТ-ийн хөгжмийн урын санд 45 жилийн туршид тэргүүлэх байрыг эзэлснийг онцлон УГЗ, хөгжмийн зохиолч С. Баатарсүхэд хүндэтгэл үзүүлнэ. Тус арга хэмжээг МҮОНРТ зохион байгуулна. ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ Утас: 300995, 99182236

15:00 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд БНАСАУ-ын Эдийн засгийн хөгжлийн хороо, төмөр замын яамны төлөөлөгчид БНАСАУ-ын эдийн засгийн чөлөөт бүс, хөрөнгө оруулалтын талаар уулзалт, танилцуулга хийнэ. Уг танилцуулга уулзалтанд БНАСАУ-ын талаас төмөр замын яам, гадаад хэргийн яам болон газар, далайн тээврийн хууль эрх зүйн газар, улсын эдийн засгийн хорооны тусгай бүсийн хөгжлийн газрын төлөөллүүд ирж мэдээлэл хийнэ. Утас: 324394, 88063339, 91915519

19:30 цагаас СУИС-ийн Төв байрны өмнөх талбайд Монгол-германы оюутнуудын хамтарсан "Nomads Research Lab" сургалтын явцын үр дүнг тайлагнах “LED гэрлийн шоу”-ны үзүүлэх тоглолт болно. Энэхүү шоу үзүүлбэр нь Монголд анх удаагаа LED -технологийг ашиглаж, урлагийн хэлбэртэй хослуулна. Утас: 99029228

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.