"Мэхний гайхамшиг" шагналыг Ц.Чимэддорж хүртлээ
МҮБХ-ноос Сонгинохайрхан дүүргийн Тамгын газартай хамтран зохион байгуулдаг Сонгинохайрхан уулын хишиг барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. 

Барилдаан улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан  Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд,  улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Г.Алтангэрэл, Э.Оюунболд, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Ж.Оргил, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр хоёрдахиа түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой ХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ. Г.Эрхэмбаяр аварга 2012 онд тавдахь удаагийн барилдаанд түрүүлж байсан билээ.

Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарлаа.

Дөрвөн уулын хишиг барилдаанаар МҮБХ-ноос азтай үзэгч 2, хагас саятан үзэгч 2-ыг тус бүр шалгаруулдаг уламжлалаараа азтангуудаа шалгаруулсан бол СХД-ийн ЗДТГ-аас "Уран барилдаан"-ы шагналыг улсын харцага Б.Пүрэвсайханд, "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг аймгийн арслан Б.Эрдэнэхүүд олгосон бол "Монос" групп "Мэхний гайхамшиг" шагналыг аймгийн арслан Ц.Чимэддоржид гардуулав.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • utgagvi shagnalud bna, 2015-04-06 10:15:16
    uran barildaan mehnii gaihamshig gedeg chin 1 l utgatai yum bishvv , shal utgagvi yum hij bhiin,
    202.126.89.197
    Мэдэгдсэн Хариулах