МАН-ын дарга М.Энхболд аварга М.Анандыг хүлээн авч уулзлаа

Эх орондоо ирээд байгаа Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аварга М.Анандыг МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. МАН-ын дарга М.Энхболд эх орныхоо нэрийг хилийн чанадад өндөрт өргөж, сумогийн аварга болсон түүнд баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. МАН-ын дарга М.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа сумогийн түрүү бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг 2002 онд шинэчлэн хийлгэсэн юм. Уг цомын эх загварыг зураач н.Эрдэнэбилэг зурж, уран дархан н.Баатаржав урласан юм байна.

Сумогийн түрүү бөхөд олгодог энэхүү цомыг өмнө нь манай улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гардуулдаг байжээ. Харин тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2006 оны гуравдугаар сард Японы Осака хотноо болсон сумогийн барилдаанд түрүүлсэн их аварга Д.Дагвадоржид анх удаа уг цомыг гардуулж байснаа шинэхэн аваргатай уулзах үеэрээ дурсан ярилцлаа.  Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга Г.Анандад баяр хүргэж, амжилт хүсэв.

16 настайдаа Японд очсон М.Ананд 12 жилийн дараа аварга болсон бөгөөд Монголоос төрсөн сумогийн дөрөв дэх аварга юм.

Л.Тамир
Оллоо.мн
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Монголчууд бид уг өдрийг  “Хүүхдийн баяр” болгон тэмдэглээд дадчихсан. Үр хүүхэддээ цаг зарцуулж чаддаггүй олон эцэг, эх энэ л өдөр хүүхдийн тэнгэрийн нар нь болж манддаг. Монгол хүүхэд бүрийн хамгийн сайхан баяр юу вэ? гэсэн асуултанд 85 орчим хувь нь хүүхдийн баяр гэж хариулсан байдаг. Яагаад? гэх асуултанд аав, ээжтэйгээ зугаалах, хамт хоолонд орох гэх мэт хариулалтыг өгдөг байна. Энэ л өдөр нь ням гарагт тохиох гэж байна. Хүүхдийн эрх ярьж, болж бүтэхгүй байгаа талаар нэг их дурдахгүйгээр баярлан тэмдэглэх нь гарцаагүй. Ийм нөхцөлд хүүхэддээ хэн юу үзүүлэх вэ? Энэ л харин толгойны өвчин болчихоод байна. Яахав Ulaanbaatar.mn сайт дээр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох үйл ажиллагааны хөтөлбөр гарсан. Дүүрэг бүр тодорхой ажил зохион байгуулна. Мөн хотын хэмжээнд нэгдсэн хүндэтгэлийн баяр болно. Гэхдээ л хүүхэд бүр нэг л газар очиж, нэг ч гэсэн наадгай тоглохыг хүсдэг газар бол Парк. Үндэсний соёл амралтын хүрээлэн гоё, сайхан болно гээд хэдэн жил болчихлоо. Үгүй яахав гоё сайхан болох үүдээ нээчихээд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Нэг дайралтаар бүгдийг хийчих боломж хомс учир чадах, болохоороо зүтгэж л байгаа байх. Гэхдээ л давуу тал нь хэт давуу тал болсон мэт сэтгэгдэл уг газарт очих хооронд ажиглагдав.
 
Зөвхөн тэр хашаанд орохын тулд л хөгшин залуу, хүүхэд хамаагүй 1000 төгрөг төлөх болно. Мөн тоглоомын багцын билет гэж бий. Тэр нь 10000 төгрөгөөс 30000 төгрөг хүртэл үнэтэй. 10000 төгрөгийн багцийн билет нь гурван тоглоом. 15000 төгрөг нь таван тоглоом гэх мэт дээшээ өгсөнө. За энэ ч яахав болох биз гээд хаяж бас болно.

Гэтэл таван настай, хоёр настай хоёр хүүхэд дагуулсан эцэг, эх Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхдээ тоглоомон дээр тоглуулахын тулд хамгийн багадаа хоёр багцын билет авна. Ингэх шалтгаан нь хүүхдээ харгалзан тоглуулах гэж байгаа хэн ч гэсэн билеттэй ор гэх шаардлага. Тодруулбал, та морин тойруулга дээр таван настай хүүхдээ суулгах боллоо. Үнэтэй тасалбараар орно. Мөн хоёр настай хүүхдээ суулгана. Түүний хувьд үнэгүй гэх тасалбар авч орно. Гэтэл тэр ганцаараа сууж чадахгүй. Ийм нөхцөлд эцэх, эхийн аль нэг нь хажууд нь бараа болж түших хэрэг гарна. Ийм нөхцөлд танд төлбөртэй тасалбар хэрэг болно. Авсан ганц тасалбараа уншуулаад орно гэвэл өмнө нь таван настай хүүхэд чинь уншуулсан учир уншихгүй. Нэг тоглоом дээр нэг л унших дүрэм тогтоожээ. Ингээд л мөнгө багатай ч гэсэн та заавал хоёр тасалбар ав. Үгүй бол ганц тасалбараар том хүүхдээ тоглуулах сонголттой нүүр тулна.

Өнгөрсөн жил нэг тасалбараар нэг тоглоом дээр хэдүүлээ ч хамаагүй уншуулаад суучихаж болдог байсан. Харин энэ жилийн хувьд илүү орлого олох гэж сэтгэсэн үү? Аль эсвэл энэ бол бидний давуу тал гэж “ДААМ” гарч байгаа нь тэр үү? Ийм сонин жишиг тогтоожээ. Хүн бүр хүүхдийн баяраар дор хаяж долоон тоглоомын багц билет болох 20000 төгрөгийн сонголт хийнэ. Ингээд хүүхдээ долоон тоглоом дээр суулгахын тулд дахиж өөрөө 20000 төгрөгийн билет авах шаардлагатай болчихож байгаа юм. Дээр нь цуг яваа хүн бүр нь хашаагаар орохдоо 1000 төгрөгийн тасалбар авна. За тэгээд Парк дотор ажиллаж байгаа хоолны газрын хувьд “ҮНЭТЭЙ” гэх зэрэглэлд орох янзтай. Ганц таваг цуйван л гэхэд 9900 төгрөгийн үнэтэй. Эндээс л Хүүхдийн баяраар Парк орох эцэг эхийн ундууцах чимээ айсуй....
- See more at: http://uuganbayar.essay.time.mn/content/5107.shtml#sthash.hSAhzftD.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Buljaa 2014-06-01 13:54:55
    End bicheed bgaa nohoduud bol. Mongol ulsiin tuluu. Yuch hiij chadahgui murtluu. Turul arilgihdaa l mongoliin gazar shoroonii une tceniig medreheer l yum bndoo.
    103.26.193.26
    Мэдэгдсэн Хариулах
  • ком интеренээс соц интер?н 2014-06-01 07:12:57
    наадах чинь халх голд японыг ялсаныг эсэргүүцэж байгаа юм
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • asdf 2014-06-01 03:02:25
    MAPIIN TOLGOILOGCH MUNGTE HUNIIGL ELSUULEH GEJ OROLDOH YUMAA
    112.72.13.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-05-31 21:56:15
    Uur hiih yum alga uu?!! Darga guia
    202.21.106.250
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-31 12:34:21
    ene odoo huleej avaad yah yum bilee dee,
    103.26.193.6
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛ АРД 2014-05-31 01:23:25
    ЯПОНД БАЙГАА ХӨЛСНИЙ БӨХ, СОЛОНГОС БОЛОН БУСАД УЛСАД БАЙГАА ХӨЛСНИЙ АЖИЛЧИН ХОЁР АДИЛХАН Л ЗЭРЭГТЭЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ЯАХААРАА ТЭР ХАРИЙН БӨХӨД ТҮРҮҮЛСНИЙГ НЬ ИЛҮҮ ҮЗЭЭД БАЙДАГ ЮМ БОЛ? ЭСВЭЛ МАНАЙХ ЯПОНЫ НЭГ МУЖ БОЛОО ЮУ??? МАНАЙ УЛСЫН НААДАМД ТҮРҮҮЛСЭН БӨХ
    203.194.114.193
    Мэдэгдсэн Хариулах
  • зочининин нзочин 2014-05-30 09:35:57
    хЭДЭН СУМОЧДОО ХҮЛЭЭЖ АВААД Л ГЭХ ЮМ.
    182.160.6.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-30 08:32:05
    Энхболд даргаа газраасаа бэлэглээчээ
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах