Жагсаал хийсэн Өвөрмонголчуудыг хүч хэрэглэн тараажээ
Энэ сарын 4-нөөс эхлэн ӨМӨЗО-ы өмнөд нутгийн Найман хошууны Даачин тал суурингийн оршин суугчдын төлөөлөл болсон 1500 гаруй хүн тус нутагт химийн хортой хог хаягдал цэвэрлэх байгууламж, үйлдвэр барихыг эсэргүүцэн жагссан юм.

Тэгвэл жагсаалын гурав дахь өдөр буюу өчигдөр тэднийг хүч хэрэглэн тараажээ. 2000 гаруй цагдаа нар жагсагчдыг тараахын тулд галт зэвсэг ашиглаж байсныг хүний эрхийн байгууллагынхан онцолжээ. Харин жагсагчид цагдаа нар резинен сумтай буу, даралттай ус хэрэглэж байсан гэдгийг хэлжээ.

Жагсаалын үеэр 100 гаруй хүн бэртэж гэмтсэн бөгөөд тэдний нэг нь эмнэлэгт очоод нас барсан байна. Цагдаа нар энэ үеэр жагсаал зохион байгуулсан, олныг өдөөн турхирсан гэх үндэслэлээр 54 хүнийг баривчилжээ.

Дашрамд дурдахад жагсаалыг нийтэлж, нэвтрүүлсэн хэвлэл мэдээлиийн хэрэгсэлд хариуцлага тооцно хэмээн Хятадын эрх баригчид хатуу анхааруулсан тул жагсагчдыг тарааж байхад нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй  байсныг хүний эрхийн байгууллагынхан хэлсэн байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2015-04-08 18:15:15
    hezee Mongol undesten hariinhand darluulahaa bolih yum bol heden zuunii hagatsal hezee duusah bol
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Black news 2015-04-08 06:12:52
    Монголд битгий ирээрэй, Өөжгий, Ганхуяг начин, Босоо Хөх Монголынхон сөгдүүлэн суулгаад, зодоод байна шүү...
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Uul baatar 2015-04-08 05:31:47
    Naad gem hiisen Mongolchuudaa bugdiig n tsaatsalchikh garsan zardliig bi huviasaa ch boltugai tuluy. Ene mongolchuud neeree haa yavsan gazaraa hereg tarina shu
    202.55.183.138
    Мэдэгдсэн Хариулах
  • gh 2015-04-08 05:23:44
    BATUUL ovor MONGOL ah duuseesee uuchlal guisan bh gej bodoj bn
    150.129.140.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-08 02:12:50
    Bat-Uul baatar ochij ovormongolchuudad yal uuruulne gene, hyataduudaas uuchlalt guihaar Beejin nislee gej baina.
    202.131.238.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэмцэгч 2015-04-08 01:48:08
    Одоо ч манай Бат-Уул дарга очиж муусайн хятадуудыг зад загнаад баривчлагдсан цус нэгтэнгуудээ суллах байхдаа! Гоедоо! Харах юмсан!
    203.169.50.39
    Мэдэгдсэн Хариулах