Евразийн эдийн засгийн холбоо улс төржилтийн хүнд зам туулж явна
Европын Холбоотой мөчөөрхөх гэх нь хаашаа юм, гэхдээ тvvнээс дутахгvй vvрэг гvйцэтгэх учиртай эдийн засгийн холбоог хуучин СССР-ийн орон зайд хvлээн авах бэлтгэл хийгдсээр буй Хэрэв ингээд нэг хvчирхэг эдийн засгийн эвсэл гараад ирвэл Монголд маань ч хэрэгтэй. Тvргэхэн шиг ажиллаж эхлээсэй гэж ерөөе. Олон талаар Европын Холбооноос давуу байж болох хэтийн төлөв харагдана. Европын Холбоо давчуу жижиг дэвсгэр дээр зөвхөн Европын орнуудыг хамарсан ба зvvншэээ Дорнод Европ, барууншаа Атлантын далай, өмнөшөө Газар дундын тэнгис, умаршаа умард тэнгис гэсгээд “Дөрвөн хана”-ны дунд хавчуулагджээ.
 
 Тэгвэл Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХбуюу орос товчлолоор “ЕАЭС”) нь хязгааргvй том орон зайд, хэрэв хэрэгждэг бол vйл ажиллагаа нь дэлхийн хоёр их далай (Хойд мөсөн ба Номхон дөлгөөн), өмнөшөө Төв ба Өвөр Ази, зvvншлээд Зvvн хойд Ази, дахиад өмнөшөө Кавказ, Хар тэнгис, Балтийн тэнгисээр хөвөөлөөд, Европын Холбооны зvvн хилтэй шууд тулна. Vнэхээр хэрэгжиж хэрэгжvvлж чаддаг бол даян дэлхий дээр өөр ийм том, нvсэр эдийн засгийн эвсэл урьж хожид байгаагvй мэт. Уг нь энэ 2015.01.01-нээс гэрээний заалтууд хэрэгжиж эхэлнэ хэмээн 2014.05.29-нд Астанад гарын vсгээ зурчихсан. Гэтэл хэрэгжээгvй лав 5 дахь сар руугаа орох нь байна. Мэдээж гишvvн нь Орос, Армен, Беларусь, Казахстан байгаа ба тэд тvншлэлийн харилцаагаа бэхжvvлэхээр зориг шулуудсан. Дээр нь Кыргызстан хэзээ мөдгvй, сарын дараа гишvvн болно.
 
Эдийн засгийн эвсэл байхын тулд улс төрийн бат бэх холбоо байх нь зvй. Тэр нь тvрvvлж яваад байгаагаас ЕАЭС ажиллаж эхлэхгvй байна гэх тайлбар бас бий. Москва–Минскийн маш нягт улс төрийн холбоо буй бол тvvн рvv нь Казахстан, Армен, Кыргызстан нэгдэж орох шатандаа байх шиг. Ерөнхийлөгч нарын хувийн харилцаа тийм нэгдэл нягтралыг vлэмж тодорхойлдог. Учир нь хуучин СССР-т улс төрийн засаглалын сонгодог институцчилал байхгvй, хувь хvмvvс буюу тvvхэн бие хvмvvсийн хvчин зvйл илvv хvчтэй vйлчилдэг тул ВладимирПутин, СержСаргсян,АлмазбекАтамбаевнарын хувийн харилцаа нэн чухал болоод байна. Армянчуудыг тvрэгvvд аймаглан устгасны 100 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Арменд айлчлахаар яригдаж байсан нь улс төрийн тун их итгэмжилсэн харилцааны илрэл байв. Кремль Ереваныг тууштай дэмжиж байна, тэгснээрээ хилийн мөргөлдөөн дэгдээгээд буй Азербайжанд сануулга өгөх зорилготой гэж таамаглаж байтал Путины айлчлал хэрэгжсэнгvй.
 
Ерөөсөө ЕАЭС-ыг эдийн засгийн чиглэлээр бус, улс төрийн эвсэл болгоод ажиллуулбал яасан юм бэ гэх vзэл бодол тvгээмэл болж байна. Хуучин СССР-ийн талаар мэргэжсэн судлаач АркадийДубнов гэх нөхөр voanews.comсайтад ярилцлагаа тавьжээ. Хуучин СССР-ийг одоогийн ЕАЭС улс төрийн хувьд орлон гарч ирнэ гэдэгтэй тэрээр санал нийлэхгvй байна. Бvтцийн хувьд хэзээ ч тийм болохгvй аж. ЕАЭС-ын гvйцэтгэх байгууллага болох Евразийн эдийн засгийн комисс нь хэзээ ч хуучин СССР-ийн Дээд Зөвлөл, Зөвлөлт засгийн газар шиг ажиллахгvй. Тэгэх ч нөхцөлгvй. Гэхдээ ямар нэгэн нэгдэл, эвсэл, нэг цул субъектын шинж агуулагдана. Цэрэг-улс төрийн эвслийн зарим шинж ч бас байна. Жишээ нь Армен, Киргиз нь Оростой эдийн засгийн шижмээрээ гэхээсээ илvvтэй цэргийн хамтын ажиллагаагаар холбоотой мэт. Учир нь тэр хоёр улсад оросын цэргийн томхон хэсэг байрлаж байна. Тажикистанд мөн ялгаагvй, оросын цэрэг байрлаж буй. Оросын цэргийн шvхэр дор аюулгvй байдлаа батлан даалгаад тэр vvднээс ЕАЭС-т гишvvнчлэлтэй болж авах зорилго буй хэмээн А.Дубнов хэлжээ.
 
Өөрөөр хэлбэл тэр хоёр улс нь ЕАЭС-ын гишvvн гэхээсээ Оросын цэргийн вассал юм гэнэ. Хэрэв гvнзгийрvvлээд ажвал цэргийн хувьд хамааралтай байгаа бус эдийн засгийн хувьд Оросоос мөн vлэмж хараат аж.Vнэндээ ч Армен нь Оросоос эрчим хvч авдаг, энэ улсын эрчим хvчийг оросын компаниуд хянадаг, оросын газгvйгээр Армен яаж ч хvчрэхгvй, Оросын дотоотын vнээр байгалийн хийгээ Арменд худалддаг, өөр улсад Орос тэгж ханддаггvй гээд vзвэл Армен нь ОХУ-аас хаашаа ч холдохгvйгээр хав интеграцчилагдсан. Киргизийн хувьд хараахан тийм биш, гэхдээ Орост асар их өртэй. Орост төлөх өрнийхөө оронд ЕАЭС-т элсэхээс аргагvй болсон гэх дvгнэлт ч явж байна.
 
Киргизийн эдийн засаг өөдлөхгvйгээр нурсан ба Оросоос өөр тийшээ очиж эдийн засгийг нь босголцон зээл тусламж өгөх орон дэлхийд гарахгvй гэж оросын зарим судлаач ярьдаг. Атанбаев  Путиныг сvvлдээд байгаа нь улс орных нь өр, эдийн засгийн хvндрэл, Афганистанаас ирээдvйд учрах болзошгvй аюулаас болсон хэрэг гэнэ. Манас дахь америкийн цэргийн баазаас гайгvй мөнгө олж байсан боловч АНУ баазаа татсан учраас орлого зогссон, хариуд нь оросыг тийшээ уриалан дуудаж эхлээд байна. ЕАЭС-ын гишvvн хоёр улс Төв Азид зэрэгцээд оршиж таарах нээ.Казахстаны Нурсултан Назарбаев гэж энэ ЕАЭС-ыг бvр 21 жилийн тэртээ санаачилсан нэг лут лидер байна. Харин сулхан хөрш Киргизээ ЕАЭС-ын гишvvн тvнш гэхээсээ илvvтэй их л сэжиглэнгvйгээр харж сууна. Ганц Назарбаев биш, ерөөсөө казахстаны бvхэлит Киргизийг төрөл бvрийн аюулын эх уурхай – терроризм, улс төрийн тогтворгvй байдал, өнгөт хувьсгал, контрабандын vvр уурхай гэж хардаг. Хэрэв Кыргызстан нь vнэхээр ЕАЭС-т элсдэг л юм бол Казахстан Оросоос өрсөөд тэр жижиг хөршдөө эдийн засгийн спонсор болчихвол чухам зөв хэмээн Астанад vздэг. Туслах дэмжих гэхээсээ өөртөө элсvvлэх, бvс нутагтаа дагуул улстай болох Астанагийн далд санаа цухалзав уу гэлтэй.
 
Хэрэв Киргизийн тэрбум доллараас давсан өрийг Оросцайруулж байгаа бол Казахстан200 сая долларын өрөөс нь чөлөөлөхөөр ярилцаж байгаа ба Киргиз-Хятадын хил дээрхи гаалийн бэрхшээлийг нь Казахстан хөнгөлж өгнө гэв. ЕАЭС-ын өмнө жигvvр цэгцэртлээ vлэмж зай туулахыг дээрхи хэдхэн баримт хэлээд өглөө. Тэгвэл баруун жигvvр Беларусь нь Оросын холбоотон мөн боловч Украинтай найрсаг харилцаагаа хадгалсаар Оросын зарим бодлогод дөнгө болон оршиж байна. Тэр утгаар ЕАЭС-ын баруун жигvvр бас сул байгаа мэт. Лукашенко гэх нөхөр заримдаа Путины найз, заримдаа ил дайсан болж, наашаа цаашаа ацалсан байр суурь баримтлан байгаа ба нэг мэдэхнээ vндэсний эрх ашгаа ЕАЭС-аас дээгvvр тавина гэж палхийтэл мэдэгдэх нь тэр. Өөрт нь ашиггvй л бол ЕАЭС чухал биш гэх шахуу юм ярьдаг боллоо.
 
Оросоос нефтэн бvтээгдэхvvнийг хямдруулсан тусгай vнээр авахгvй бол бидэнд ямар ашиг байна гэх мөртлөө Оросоос санхvvгийн байнгын зээл тусламж нэхнэ. Бас нэг хатиг болсон асуудал бол Киргизийн Ерөнхийлөгч асан, одоо эрэн сурвалжлагдаад буй төрийн гэмт хэрэгтэн Бакиевыг Беларусь өөртөө орогнуулан шилжvvлж өгөхгvй байгаагаас ЕАЭС-ын одоогийн нэг, ирээдvйн нэг улс өвөр хоорондоо илд зөрvvлээд байна. Астана ба Ереваны хооронд бас илд мэсний хэрvvл дэгдээд буй. Назарбаевын тавьж буй хатуу болзол байна. Тэр нь лалын нэг шашинт азер ах дvvсийнхөө төлөө юм.
 
Хэрэв Армен нь ЕАЭС-т элсэж л байгаа Карабахтай тогтоосон холбоогоо тасалж, Армен-Карабахын хооронд хилийн шугам татаж, гаалийн пост ажиллуул хэмээн тэрээр Саргсянд шаардлага хvргvvлжээ.Астанад ЕАЭС-ын дээд хэмжээний уулзалт болоход эхний уулзалтаа гурвуулаа хийж, Саргсяныг оролцуулаагvй нь Назарбаевын хувийн тоглолт бус Нагорно-Карабахын мөргөлдөөнд Оросоос бусад орнууд хэрхэн эмзэг хандаж байдгийн илэрхийлэл юм. Крымыг Орост нэгтгэсэн асуудал дээр Армен тvдгэлзэнэ гэдэг байр сууриа Европын зөвлөлийн парламентын ассамблейн санал хураалтын vеэр харуулсан. Азербайжан нь энэ асуудлаар Орост хэт хатуурхсан хэмээн оросууд гомдсоор буй.
 
Энэ хөрш нь ОХУ-ыг Европын зөвлөлийн парламентын ассамблейгээс шууд хөөхийг уриалан дуудсан ба тэр vеэр Армен улсын Гюмри дэх оросын цэргийн баазаас нэг орос цэрэг оргож гараад армян гэр бvлийг хvйс тэмтэрсэн аймшигт хэрэг дэгдсэн юмсанж. Европын зөвлөлийн парламентын ассамблей дээр Орос нь Арменаас дэмжлэг горьдох нь бvv хэл Армен ЕАЭС-т элсэх эсэх дээр Ерева нар мяныэлитvvдийн дунд хагарал гарав. Крым Оросынх гэдгийг хvлээн зөвшөөрvvлэх асуудал Ереванаас горьдолтгvй боллоо. Кыргызстан хэдийгээр сулхан эдийн засагтай, ядуу, хараат ч гэсэн Крым дээр Оросыг дэмжсэн санал өгөх магадлал харагдахгvй байна. Тэр утгаар ЕАЭС-ыг Европын Холбооны эсрэг сөргvvлсэн хvчирхэг эвсэл болгох асуудал дэндvv алс холын төлөвлөгөө болж арагш шидэгджээ...
 
Өглөөний сонин
Судлаач-нийтлэлч Д.Баярхүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tulga 2015-04-08 23:39:24
    http://referralvibe.com/?reff=21265 мөнгө олох боломж мааааш амархан энэ линкээр орж бүртгүүл. тэгэхэд таньд 25$ автоматаар орно. дөрвөлжин дотор байгаа өгсөн л...
    211.213.119.227
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-04-08 09:45:07
    Iim baliar yumnuudtai mongolyg negtgeed hereggui shuu
    103.229.121.112
    Мэдэгдсэн Хариулах