Төрийн тусгай хангамжийг халъя
1990 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын гол уриа лоозон “Тусгай хан­гамжийг халья” гэж байлаа. Бүгдээрээ ижилхэн гэмээр дээл, хувцас өмсдөг, цөөн төрлийн хүнсний ба­раатай дэлгүүртэй иргэдэд нам төрийн удирдагч нар нь тусгай дэлгүүрээр үйлч­­лүүлдэг, харуул хам­гаа­лалттай байранд амь­дардаг гэхээр ой тойнд буухгүй байв. Улстөрийн товчооны ги­шүүд Хар далайд очиж амардаг гэх мэдээлэл жин­хэнэ сенсааци байлаа.

1990 оны гуравдугаар сарын 7-нд Сүхбаатарын талбайд 120 мянган хүн давалгаалж “Төрийн тус­гай хангамжийг халья” гэж хашгирч байсан. Тэр хүмүүсийн тэргүүн эгнээнд С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Р.Гончиг­дорж нар зогсож бай­лаа.

Тухайн үед төрийн тусгай хангамж гэдгийг юу гэж ойлгож байсан бэ гэвэл тусгай үнэмлэхээр дэлгүүрт ордог, Хар далайд амардаг, өөрийн тогоочтой гэх мэт зүйлүүд багтаж байсан юм.

Ерөнхийдөө бол нам төрийн удирдагч нар феодал маягийн амьдралын хэв маягтай хэмээн иргэд ихэд эсэргүүцэж байсан.
Тэгээд ч иргэд “Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх чинь эхнэртэй биз дээ” гэсэн асуулт тавьж байв. Яахаараа эхнэрээрээ биш тусгай тогоочтой байдаг бэ юм гэсэн хилэгнэл яваад байх жишээтэй.

Социалист нийгмийн удирдагч нарын тусгай хангамж гэж сүртэй зүйл байсангүй. Нам төрийг хослон баригч, тухайн үедээ баахан дээл давхарласан Ж.Батмөнх л гэхэд харуулын цэрэг, тогооч, комиссортой ширээ тойрч суугаад гу­рилтай шөлөө хуваагаад идчихдэг байсан гэдэг.

Ард түмэндээ “Чимэг болон хайрлагдсан” Х.Чойбал­сангийн тухайд тусгай хангамж гэж сүртэй зүйл байсангүй. Хааяа нэг Санзайн ам руу мориор гарч дал дөрвөн өндөр чануулж, идэн тансагладаг байсан гэх яриа бий. Гэтэл өнөөгийн эрхмүүд нисдэг тэрэг хөлөглөн Минжийн хангайн застав хавьцаа очин ан амьтан алж баясна. Дуртай үедээ гадаад руу нисч казинодох жишээтэй. Ямартай ч 1990 оны хувьсгалчид “Тусгай хангамж, эрх ямбыг халаа­гүйгээр барахгүй улсын нурууг хотойх ачаа болгон хөгжүүлсөн. Ерөнхийдөө бол төрийн тусгай хангамж, үйлчилгээ, хамгаалалт улам данхайсаар байна.

Төрийн гурван өндөр­лөгийн тусгай хангамж үйлчилгээ, хамгаалалт гэх төсөв улам нэмэгдсээр. Хонь барьж идэх гэж байгаа чоно шиг хорь гучин машинтай сүрэглэн явахаас гадна бэлтгэл хангагч нар гэсэн сүржин улс бий болжээ. Арван минут ч болохгүй нээлтэд ирэхдээ хамаг юмыг эргүүлж тойруулан сү­рийг үзүүлэх юм. Төрийн өндөрлөгүүдийн хоол хүнс, харуул хамгаалалт, хув­цаслалт, үс засалт, эрүүл мэнд зэрэгт бүхэл бүтэн ком­паниуд гэмээр олон нөхөр ажиллаж байна.

Нэг талаараа төрийн гур­ван өндөрлөг ажлын байр бий болгосон мэт харагдавч татвар төлөгч нарын мөнгийг хэтэрхий урсгаж байгаа юм. Тун удахгүй Их тэнгэрт төрийн тусгай хамгаалалтын ажилтан албан хаагчид зо­риулсан дөрвөн давхар барилга баригдана. Ер нь төрийн гурван өндөрлөгт зориулсан төрийн тусгай хам­гаалалт гэсэн бүхэл бүтэн байгууллага байх шаардлагатай юу. Тэд шал­га­даг, нэгждэг, тагнах эрхтэй.

Яг ийм чиг үүрэгтэй цагдаа,тагнуул гэж бий. “Давхар дээл” гэж ярих дуртай болсон өнөө цагт төрийн тусгай хамгаалалт гэсэн супер баатрууд бий болжээ. 1990 оноос өмнө Их тэнгэрийн аманд дотоодын цэргээр харуул тавиад болоод байсан. Харин ний­гэм өөрчлөгдөнгүүт улам данхайж супер баатруудаар үүдээ сахиулах болсон билээ. Эрхэм дээдсийн харуул хам­гаалалт, эрх ямба, машин унаа “Их тэнгэрийн амандаа багтахаа байсан. Тийм учраас Их тэнгэрт байр тү­рээслэж байсан “Номин холдинг” компанийг хөөсөн. Тэнд мэдээж үнэтэй түрээс байсан нь мэдээж.

Их тэнгэрийн аманд гад­ны зочид төлөөлөгч нарт зориулсан олон байшин бий. Зочид төлөөлөгч байхгүй үед хоосон байдаг.
Тэр байшинг өндөр үнэтэй түрээслэхэд яагаад болохгүй гэж. Бидний жишээ авах дуртай Английн хатан хааны ордонд хүртэл түрээсийн байрууд зөндөө байдаг юм гэнэлээ. Төрийн ордноо хүртэл түрээслэж мөнгө хийдэг улс орнууд зөндөө байдаг юм билээ. Ер нь яагаад “Их тэнгэр”-т илүүдээд байгаа байрыг түрээслүүлж болдоггүй юм бэ. Дарга нартаа зусардах дуртай нөхөд төрийн гурван өндөрлөгт зориулан хууль гаргаад олон нийтээс таслачих юм даа.

Үнэндээ бол “Их тэнгэр”-ийн ам хаалттай бүс. Ойр хавиар нь явсан иргэдийн хамуутай мал үзсэн малчин шиг хөөнө. Брэндээр гангарч, гадаадаас хоолоо зөөлгөх эрхмүүд ядарсан иргэдээ харуул хамгаалалтаар хөөл­гөх болжээ.

Цөөхөн модон байшинтай байсан гэгдэх “Их тэнгэр” өдгөө нийгмээс тусгай болж нөгөө эрхмүүд иргэдээсээ улам нуугдах болсон. Тусгай хангамж, эрх ямба салахын аргагүй амттай, янаг амраг шиг сэтгэл татам гэдгийг 1990 оны жагсагчид яахин тааж мэдэх билээ.

“Их тэнгэр”-ийн за­хын байранд хамгийн тансаг фитнесс, цанын бааз, рестрон, хүүхдийн тог­лоомын талбай, саун, биллъярд, уулзалтын өрөө, кино театр бий. Хамгийн цэнгэг агаар, ой мод, ан амьтан гээд байгалийн үзэс­гэлэнт газар. Энэ сайхан газарт төрийн өндөрлөгүүд амьдрах нь юун буруу байх бэ, тийм эрхийг нь ард түмэн олгосон. Хамгийн гол нь та бүхний утга учиргүй тансаглал, өргөжин тэлж буй байдал “Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан”-тай адил болоод байгаа юм.

Төрийн гурван өндөр­лөгийн унаа тэрэг, хоол хүнс, үйлчилгээний ажилчид жилээс жилд данхайж эхэл­сэн. Гадаад айлчлалд гэхэд эмч, сувилагч, бие хамгаалагч, зангиа, хув­цас сонгогч, зурагчин, архив­чин гээд түмэн амьтан да­галдана. Тэгсэн хэрнээ ард түмнийг тансаглаад байна, бүсээ чангал гэж зарлигдаад байх юм. Ард түмэн хэлсэн хэлээгүй 300 грамм махаа зуу болгоод багасгачихсан шүү дээ. Угтаа бол Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийтээрээ дэмжиж байгаа л бол АН-аас сонгогдсон төрийн өндөрлөгүүд одоо л шийдвэрээ гаргах цаг юмсан.

Өглөөний сонин
Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 19001973 2014-05-09 07:46:01
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:45:58
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:45:55
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:45:52
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:45:49
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:45:46
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-09 07:45:43
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • Zochin 2014-05-09 00:52:03
    маш зөв зүйл бичжээ. энэ сайд дарга нарын машин нь гэхэд л 90 сая, 1 сарын бензинд 900,0 мянган төгрөг орж байна.ядаж өндөр хэрэглээтэй машинаа болимоор юм. Улс, эх орноо боддог хүн байхгүй болж дээ, эх оронь ард түмэн чинь туйлдаж байна шүү
  • ard tumen 2014-05-09 00:10:31
    Unendee ard tumen aimaar aimaar yadarch bna daa. Idex xoolgui untax gergui ulsuud chadan yadan amidarch bna, Xugiin gaxai tsarailsan ardchilliin umnuud yaj xuvirch bgaag xarj bna daa bid bish gexed burxan xeden ueer ni gesgeex bailgui dee
  • буруу хойшоо 2014-05-08 14:54:41
    унэний хувьд маш унэн.Тусгай хангамжаас гадна тесвийн менгийг ус асгах адил урж буйгийн нэг жишээ гэхэд:том том жип (тэр нь дээрээ мигалктай)дайрчих шахаад л...их дээрэлхуу,замдаа тааралдсан машиныг шахдаг, будуулэг жолооч нартай, хеделгеенд соелгуй оролц
  • Пагва 2014-05-08 14:34:32
    Үнэн шүү. 90 оны гол лоозонгуудын нэг нь тусгай хангамжийг халъя байсан. Тэр нь зайлуул төрийн сайд улаан номертой хар машин унадаг, тусгай дэлгүүрт арай тарган махыг оочергүй, өөрийнхөө мөнгөөр худалдаж авдаг л байсан байх. Түүний хажууд одоогийн тусгай
  • Ynshigch 2014-05-08 13:14:47
    Tysgai hangamjiig halna gej elbegdorj anh hashgirch garch iree biz dee, halah bish ulger jishee hugjuulsen shuu dee odoo bolioch icheech
  • 19001973 2014-05-08 08:12:33
    танд авто тээврийн талаарх ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу? хэрэв тийм бол та өөрт хэрэгтэй бүх мэдээллээ авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • 19001973 2014-05-08 08:12:29
    танд авто тээврийн талаарх ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу? хэрэв тийм бол та өөрт хэрэгтэй бүх мэдээллээ авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
  • turuu 2014-05-08 07:27:17
    УИХ-н гишүүд ч гэсэн туслахуудын цалин, өөрсдийн утас, унаа, хэвлэл, бичиг хэрэг зэрэг зөндөө хангамж эдэлдэг шүү дээ. Эд нар туслахуудаар үхсэн эцэгээ хийдэг улс төрч нэртэй дээрэмчингүүд вэ монголын төр 70-д жил улс төрч гэдэг дээрэмчингүүдээр замаа заа
  • bayasakhl 2014-05-08 07:26:14
    та нарын сонгосон хүмүүс чинь шүү дээ хохь чинь
  • eebee 2014-05-08 07:14:51
    Энгийн атлаа маш зөв сэдвийг хөндсөн байна. Нээрээ ийм байлгах гэж 1990 оны хувьсгал болоогүй дээ. Тэгэхээр тусгай хангамж гэдэг ханаж чадахаа байсныг хэлэхгүй байх. 90 оны хувьсгалаар огцорч байсан Намын төв хороо ямар тусгай хангамж эдлэж байсныг Эрдэнэ
  • 8899 2014-05-08 07:11:01
    Төрийн гурван өндөр­лөгийн унаа тэрэг, хоол хүнс, үйлчилгээний ажилчид жилээс жилд данхайж эхэл­сэн. Гадаад айлчлалд гэхэд эмч, сувилагч, бие хамгаалагч, зангиа, хув­цас сонгогч, зурагчин, архив­чин гээд түмэн амьтан да­галдана. Тэгсэн хэрнээ ард түмнийг
  • Зочин  2014-05-08 07:08:15
    Энгийн атлаа маш зөв сэдвийг хөндсөн байна. Нээрээ ийм байлгах гэж 1990 оны хувьсгал болоогүй дээ. Тэгэхээр тусгай хангамж гэдэг ханаж чадахаа байсныг хэлэхгүй байх. 90 оны хувьсгалаар огцорч байсан Намын төв хороо ямар тусгай хангамж эдлэж байсныг Эрдэнэ
  • ард 2014-05-08 05:45:26
    үнэн юм бичсэн байна Энэ төрийн гээд байгаа нөхдүүд чинь эрх ямба нь хэтэрч эгэл жирийн ард түмний амдрал ямар байгааг огт мэдэхгүй байна өнөө маргаашаа яая гэж өнгөрөөж байгаа ард түмний амьдрал дунд алхуулж авч байгаа цалин идэж байгаа хоол нь энэ хүмү
  • иргэн 2014-05-08 05:27:37
    эрүүл мэндийн тусгай үйлчилгээнээсээ татгалзаасай гэж хүсч байна. эмнэлэгт Жирийн иргэнтэй зэрэгцээд хэвтээд үзээсэй гэж хүсч байна.
  • bathuu 2014-05-08 04:55:42
    Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Р.Гончиг­дорж нар тусгай хангамжаасаа хэзээ татгалзах вэ?
  • батхүү 2014-05-08 04:18:13
    Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Р.Гончиг­дорж нар тусгай хангамжаасаа хэзээ татгалзах вэ?
  • zo 2014-05-08 04:17:57
    elbegdorj ardchilagch yaduugn tuluulel baij bayan
  • zochin 2014-05-08 04:16:31
    tiim e sanal neg bainaa yumnii une arai denduu usch bna ard tumnii amidral udruus udurt myydaj baina shuu de mongolchyydaa demjitsgeee.
  • zochin  2014-05-08 01:53:42
    halah ni zuitei, sanal neg bna. getel sanal neg bna geed ch yahav de, yamar ingej bichlee geed yum uurchlugduh bish, ulam bur danhaina biz.
  • AN namiin demjigch asan 2014-05-08 01:51:07
    96 ond 18 hureed l odoog hurtel AN namd sanal ugch baisan. Odoo bol hezee ch ene ardchilsan namd sanalaa uguhgui.
  • Зориг 2014-05-08 01:35:03
    Бид анх гарч ирэхдээ уг нь ийм зүйл хүсээгүй гэтэл одоо юу болвоо ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд, их хурлын эрхэм гишүүд, сайд нараа ард түмний байтугай журмын нөхдийнхөө үгийг ч сонсохоо байж албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагданаа
  • IRGEN 2014-05-08 01:12:14
    DEEDSVVDIN TUSGAI HANGAMGAAS VVDELTEI YARIA JIRIN TORIN ALBAN HAAGCHIN TETGEVER, TETGEMJID NOLOOLG, BUSDIG BITGI HOMORGOLOOSOI BILEE.
  • ard tumen  2014-05-08 01:02:25
    Гадаад айлчлалд гэхэд эмч, сувилагч, бие хамгаалагч, зангиа, хув­цас сонгогч, зурагчин, архив­чин гээд түмэн амьтан да­галдана. Тэгсэн хэрнээ ард түмнийг тансаглаад байна, бүсээ чангал гэж зарлигдаад байх юм
  • irgen 2014-05-08 01:01:25
    Их тэнгэр”-ийн за­хын байранд хамгийн тансаг фитнесс, цанын бааз, рестрон, хүүхдийн тог­лоомын талбай, саун, биллъярд, уулзалтын өрөө, кино театр бий. Хамгийн цэнгэг агаар, ой мод, ан амьтан гээд байгалийн үзэс­гэлэнт газар. Энэ сайхан газарт төрийн өндөр
  • ard 2014-05-08 00:54:04
    Арван минут ч болохгүй нээлтэд ирэхдээ хамаг юмыг эргүүлж тойруулан сү­рийг үзүүлэх юм. Төрийн өндөрлөгүүдийн хоол хүнс, харуул хамгаалалт, хув­цаслалт, үс засалт, эрүүл мэнд зэрэгт бүхэл бүтэн ком­паниуд гэмээр олон нөхөр ажиллаж байна.
  • zaluus 2014-05-08 00:52:28
    өнөөгийн эрхмүүд нисдэг тэрэг хөлөглөн Минжийн хангайн застав хавьцаа очин ан амьтан алж баясна. Дуртай үедээ гадаад руу нисч казинодох жишээтэй. Ямартай ч 1990 оны хувьсгалчид “Тусгай хангамж, эрх ямбыг халаа­гүйгээр барахгүй улсын нурууг хотойх ачаа бол
  • ард 2014-05-08 00:29:56
    зөв зүйл хөндөж бичсэн байна энэ төр арай л бишээ