БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийг ухаа худаг гашуунсухайт чиглэлийн замаар тээвэрлэхээр боллоо

Зам, тээврийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар тушаалаар Тавантолгойн орд газраас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийг Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай замаар тээвэрлэхээр тогтсон байна.

Тус шийдвэртэй холбогдуулан Тавантолгойн орд газраас Гашуунсухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэж байсан "Тавантолгойн нүүрсний уурхай-Чулуун Овоо-Жавхлант баг-Гашуунсухайтын боомт-Улсын хил"-ийн чиглэлийн шороон замыг хааж, байгаль орны нөхөн сэргээх ажлыг уурхай эзэмшигч, тээвэрлэгч нараар гүйцэтгүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхээр болсон байна.

Б.Сансартуяа

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.