Ураны аюул Улаанбадрах сумынхны эрүүл мэндэд аюул учруулж байна
Байгаль орчны төлөөх 20 гаруй ТББ-ууд нэгдэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж буй Францын “Арева” группийн охин компани болох “Кожеговь”-ийн үйл ажиллагааг эсэргүүцсээр ирсэн. Өнгөрсөн жилээс идэвхжсэн тэдний эсэргүүцлийн хөдөлгөөн өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Гэвч ямар нэгэн шийдэлд хүрээгүй бөгөөд тэдний хэвлэлээр ярьж хэлж байсан бүхэн худал болж таараад байгаа. Тодруулбал өнгөрсөн оны гуравдугаар сард олонд мэдээлж байсан Улаанбадрах сумын малчин Норсүрэнгийн 20 гаруй тугал үл мэдэг шалтгаанаар хорогдсон, үүнийг нь тухайн үедээ ураны хор хөнөөлөөс болсон гэх тайлбарыг нутгийн иргэд болоод иргэний хөдөлгөөнийхөн хэлж байв. Ингээд бөөн асуудал үүсэн Засгийн газрын  шийдвэрээр 90 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллажээ. Энэхүү ажлын хэсэгт Зас­гийн газрын тө­лөө­лөгчид, Мэргэжлийн хяналтын Ерөн­хий газар, Мал эмнэлэг, Цөмийн энер­гийн газар, Хав­­дар судлал, Хор судлалын төв, Эрүүл мэндийн газрууд, Байгаль орчны яамны мэр­гэжилтнүүд, Төрийн бус бай­гууллагууд, цагдаа, таг­нуул, аймаг су­м­ын удирдлага, харьяа бай­­гууллагуудын төлөөлөл багтан сар гаруйн хугацаанд ажиллажээ. Эцэст нь ямар нэгэн ураны хор хөнөөл байхгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Ийнхүү намжаад байсан ураны асуудал энэ хавар дахин бослоо. Дахиад л орон нутгийн малчдын мал үл мэдэг шалтгаанаар хорогдсоор байгаа бөгөөд хамгийн аймшигтай нь ингэж хорогдох малын тоо улам ихэссээр байгаа аж.

Байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг “Голомт” ТББ-ын гаргасан судалгаагаар Дорноговь аймгийн малчин Ц.Доржсүрэнгийнд хоёр нүд сохор, атанга хөлтэй ботго, Х.Пүрэвдоржийнд хүн тол­гойтой хурга, Г.Ариун­болдынд уруул­гүй, хөлгүй ишиг, Х.Дашжамцынд тол­гойгүй хурга, Б.Бат­зоригийнд хүзүүгүй хурга, Ш.Балчиндоржийнд гур­ван хөлтэй хурга, Д.Мөнх­суурийнд үсгүй, шалдан хурга, Д.Хүүхэн­маамынд хавтгай толгойтой хурга гэх мэт жагсаалтууд хөвөрч гарна. Ургийн гажигтай, мутацад орсон гэх 200 гаруй малын тоо байгаа аж. Харин албаныхан болоод Кожеговийнхон өдийг хүртэл үгүйсгэсээр ирсэн юм. Ер нь  энэ компанитай холбоотой сөрөг мэдээлэлд тус компани ач холбогдол өгдөггүй бөгөөд харин өмнөөс манай  эрх мэдэлтнүүд хариулт өгч ураны хор хөнөөл байхгүй, аюулгүй үйл ажиллагаа явуулдаг гэх мэтээр тайлбар өгдөг. Ингээд үхсэн малын сэг зэмд шинжилгээ хийн ураны хор биш хэмээх дүгнэлтийг гаргаад суудаг. Зарим нэг нь уран ашиглах нь зөв гэх зүйлийг ярьдаг. Магадгүй уран олборлохдоо аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйгээр ашиглавал болохгүй гэх газаргүй. Гэтэл “Кожеговь” компани байгаль орчинд ноцтой хор хохирол учруулж, нөхөн сэргээлт хийдэггүйгээрээ олон улсад алдартай компани юм. Хариуцлагагүй энэ үйлдлээсээ болж үйл ажиллагаага явуулах аргагүй болоод хөөгдөж байсан  тухай мэдээллүүд ч байдаг. Харин энэ компани манай үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөжүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар байна. Одоогийн байдлаар “Кожеговь” Монгол улсад хамгийн олон буюу ураны 28 ширхэг линценз эзэмшиж байгаа юм.

Уран нь байгаль дээр буюу газрын хэвлийд байхдаа төдийлөн хор хөнөөлтэй биш. Харин олборлох үед агаарт цацагдсан тоосонцор болон үлдсэн хаягдал шороог баяжуулж боловсруулах үед их хэмжээний хорт хаягдал гардаг байна. Иймээс олон улсад онцгой анхаарал татах сэдэв болж, ихэнх орон хаягдлаа хаана, хэрхэн булшлах вэ хэмээн толгойгоо гашилгаж байна. АНУ-ын Засгийн газар 2011 оны хоёрдугаар сард Невада мужийнхаа Юкка ууланд 10 орчим тэрбум ам.доллар зар цуулан, хадан уулыг 300 гаруй метр гүн ухаж, хаягдал зөөх төмөр зам тавьсан ч үүнийгээ таслан зогсоожээ. Гадны орнууд уранаас ялгарсан шаарыг хэдэн давхар үетэй ган цутгамал торх, чингэлэгт хийж, хөрсний бүх үе, давхаргаас доош 500 метрийн гүнд асар том бетон агуулахад хийдэг аж. Гэтэл манайхан орон нутагт ажилгүй залуус нь ажилтай боллоо гэж баярлахаас биш хор холбогдлыг нь төдийлөн сайн ухаж ойлгохгүй байх шиг. Арга ч үгүй биз. Ураны цацраг идэвхт бодисууд нүдэнд харагдаж, гарт баригдахгүй болохоор хэн юу ч хэлэх билээ. Харамсалтай нь, энэ аюулт цацраг идэвхт бодис хүний биед нууц байдлаар оршиж 10-15 жилийн дараа хавдар, үргүйдэл үүсгэдэг. Уранаас ялгарах цацраг идэвхт бодис хүний эсийг гэмтээдэг.Тэр дундаа байгальд байх уранаас ялгарах гамма цацраг хамгийн аюултайг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Энэ аюулд хүүхдүүд илүү өртдөг гэнэ. Ялангуяа эхийн хэвлийд бойжиж буй урагт цацраг туяа нөлөөлснөөр ихэнх нь амьдрах чадваргүй зулбадаг бол хүн болж төрсөн нь элдэв гаж хөгжилтэй төрдөг аж. Ийм учраас цөмийн энер гийг ашигладаг улс орнууд энэхүү хог хаягдлыг өөрийн нутагт хаяхгүй, хөгжил буурай улс оронд их хэмжээний төлбөрөөр хаяхыг эрмэлздэг байна. Харин манайд ураны хог хаягдлыг булшлах тухай сүүлийн үед яригдах болсон. Тэгвэл бид ирээдүй үр хойчынхоо эрүүл мэнд амь насанд заналхийлж байгаа хэрэг биш гэж үү.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol huu 2014-05-30 14:39:51
    mash ih baylagtai baij uranaa bolioch
  • irgen 2014-05-08 13:22:13
    Soc niigmiin ued orosuud sudalgaa hiiij baigaad orhison gazar. Frenchuud ireed nariin sudlaad nuuciig ni togtoogood ireheer orosuud aldsan iumandaa haramsaad bas chunaad baihgui iu. Frenchuudiig gargachaad oros esvel hyataduud orj ireh sanaatai ene nuhduu
  • unshigch 2014-05-08 04:12:11
    er ni uran olborloj yaah gesen humuus ve gazar uhahguigeer amidarch bolohgui bna uu ugaasaa gazar uhlaa geed irged bish manai heden avilgach luivarchid mun gadnii humuus l bayajij bna shuudee etsest ni uhagdaj ongigdoj usgui bolson gazar uldaj bna shuu da
  • 99 2014-05-08 04:06:48
    "Х.Пүрэвдоржийнд хүн тол­гойтой хурга," ene yu gesen ug yum bee? yadaj zurgiig ni taviach dee
  • lutaa 2014-05-08 03:48:08
    ta nar bitgaa hudlaa shaaldaa
  • Монгол  2014-05-08 00:33:35
    Ямар аймаар юм бэ!!!