Улаанбаатар банк автомашины татварын гүйлгээ бүрээс 300 төгрөгийн шимтгэл авч байгаад иргэд гомдолтой байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашины татвар хураалтыг гуравдугаар сарын 1-ноос эхлүүлсэн. Тэгвэл энэ ажил өнөөдрөөр дуусгавар болох юм. Автомашины цилиндрийн багтаамж, зориулалтаас шалтгаалаад автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг хүснэгтэд харуулсан байдлаар тогтоосон.

Мөн энэ жилээс эхлэн НИТХ-аас хөдөл­гөөнд оролцож байгаа бүхий л автомашинаас автозам ашигласны төлбөр хураах тухай журам баталсан. Энэхүү журмын дагуу жолооч нар  автомашины татвар төлөхдөө нийслэлийн автозам ашигласны төлбөрийг хамтад нь төлөх юм. Төлбөрийн тухайд нийслэлийн дугаартай суудлын автомашин 20-40 мянган төгрөг ачааны автомашин 40-70 мянга, мотоцикл арван мянган төгрөгийг төлнө. Харин агаар бохирдуулсны төлбөрийн тухайд 1800-9000 төгрөг байхаар тогтоож өгсөн байсан юм.

Ингээд нэг автомашин гурван төрлийн татварын мөнгийг Улаанбаатар хотын банкинд тушаах ёстой. Гэтэл Улаанбаатар хотын банк татвар төлсөн иргэдээс татвар тус бүрт нь 300 төгрөгийн шимтгэл авч байгаа талаар иргэд гомдоллож байна. Учир нь цөөхөн салбартай тус банкин дээр очиж тушаахаас илүүтэй ойр хавьд байрлах бусад арилжааны банкуудад тушаах иргэн олон байгаа юм. Харин тэдгээр банкууд банк хоорондын гүйлгээний шимтгэл хэмээн 300 төгрөг иргэдээс авч байгаа бол Улаанбаатар банк өөрийнх нь банкинд тушааж буй иргэдээс бусад банкуудтай адил хэмжээтэй шимтгэл авч байгаад иргэд гомдоллож байгаа аж. Ингээд гурван төрлийн татвараас нийтдээ 900 төгрөгийн татвар авч байгаа юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine