Хүн  төрөлхтөн анх сансарт ниссэн өдөр
Хүн анх сансарт ниссэн өдрийг Олон улсын сансрын нисгэгчдийн баяр болгон тэмдэглэдэг. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд ЗХУ-ын сансрын нисгэгч Ю.А.Гагарин «Восток» хөлгөөр дэлхийг тойрон 108 минут ниссэн билээ.
 
Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны дөрөвдүгээр сарын долоонд хуралдаж, 60 гаруй орны өргөн барьсан саналыг үндэслэн энэ өдрийг Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр хэмээн баталжээ. Дэлхийн зарим орон 2001 оноос хойш энэ өдрийг «Юрагийн өдөр» болгон тэмдэглэж, өсвөр залуу үеийнхнийг сансар судлалд татан оруулах олон арга хэмжээ зохион байгуулах болсон юм.
Сонирхолтой баримтууд
 
-Сансрын нисгэгчдийн хувьд нар 1,5 цаг тутамд мандаж, бас жаргадаг. Өөрөөр хэлбэл өдөрт 16 удаа гэсэн үг. Иймээс сансрын нисгэгчдийн нойрны дэглэм алдагдахаас сэргийлэн сансрын хөлөг, станц дээр дэлхийн цагийг баримтлах болжээ.
 
-Манай дэлхий сансраас яг хар дэвсгэр дээрх хөх зээрэнцэг шиг харагддаг гэнэ. Мэдээж, сансрын нисгэгчид сарны эсрэг талыг харах боломжтой. Сансарт нүдэнд үе үе гэрэл гялбас хийдэг. Үнэндээ энэ нь гэрэл биш, сансрын радиацийг тархи ингэж мэдэрдэг аж. Энэ гялбаа нүдэнд маш хортой юм байна.
 
-Та сансарт очоод 5-8 см өндөр болно. Яагаад гэвэл сансарт хүндийн хүч байхгүй учраас сээр нуруу тэгширдэг аж. Гэхдээ хожим нь нуруу өвдөх, мэдрэлийн систем хямрах шинж тэмдэг илэрдэг. Ихэнх сансрын нисгэгчид сансрын өвчинд нэрвэгддэг. Таталцлын хүч байхгүй тул сансарт хэдэн cap байсны дараа хөл, гарын байрлалыг мэдрэхгүй, удирдаж чадахаа байдаг гэнэ. Түүнчлэн дэлхийд ирээд барьсан юмаа унагадаг зуршилтай болдог аж.
 
-Сансарт хүндийн хүч байхгүй тул тэнд хүмүүс хурхирдаггүй.
 
-1996 онд сансрын хоёр нисгэгч секс хийжээ. Тэд жингүйдэлд 10 байрлал туршиж, зургааг нь сунадаг бүс ашиглахгүйгээр хийх боломжгүйг тогтоосон байна. Италийн эрдэмтэд «Жингүйдлийн орчинд эрчүүдийн цусан дахь тестостерон багасдаг тул бэлгийн дур хүсэл төрдөггүй» хэмээн мэдэгджээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ашигтай санал 2015-04-12 06:11:36
    http://referralvibe.com/?reff=23080 ороод үзээрй харамсахгүй гэдэгт итгэлтэй байна. танд амжилт хүсье