Монгол улс нүүрсний эрчим хүчнээс татгалзахгүй

"Coal Mongolia-2015" чуулганы хоёр дахь өдрийн гол сэдэв болох нүүрснээс цахилгаан эрчим хүч гаргах тухай асуудлаар Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатараас тодруулга авлаа.

-Ойрын дөрвөн жилийн хугацаанд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

-Бид дунд хугацаандаа мега төслүүд явчихна. Ойрын үед Эрдэнэтийн дулааны цахилгаан станцаар 51 мега ваттаар өргөтгөе гэсэн байдлаар төсөл явж байгаа.

Хоёрдугаарт Эрдэнэтийн станц хамгийн их алдагдалтай станц. Үүний  алдагдал нь буураад, ашигтай ажиллах, эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэхээс гадна техникийн шинэчлэлээр өөрийн өртгөө бууруулах  арга хэмжээ авна.

-Эрчим хүчний үнийг зах зээлийн горимд шилжүүлэхээр иргэдийн нуруун дээр үүрүүлэх эрсдэлтэй?

-Иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй байхаар зохицуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл 150 квт/цагаас дээш хэрэглээтэй үйлдвэрийн газар, тансаг хэрэглээтэй хаус ийм айл өрхүүдэд зах зээлийн горимоор борлуулна. Нийгмийн эмзэг хэсэгтээ эрчим хүчний үнээ хуучнаар нь хадгална.

-Концессын гэрээгээр олон төсөл хэрэгжүүлэхээр болж байна гэж С.Жавхланбаатар дарга хэллээ.  Концессын гэрээгээр ажил гүйцэтгүүлэхдээ ямар зарчим барьж байгаа вэ?

-Концессын хуулийн дагуу явж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтаар бариад, ашиглаад, шилжүүлэх гэсэн нөхцөлөөр явж байна. Зарим нь концессоор, зарим нь хөрөнгө оруулалтаар байгаа. Жишээ нь Таван толгой станц гадаадын шууд хөрөнгө оруулалтаар цаашид авах явах зарчмаар. Багануурын дулааны станц концессоор. Тодорхой хугацаанд хэрэглээд хөрөнгө оруулагч тал өөрийнхөө оруулсан өртөг зардлаа нөхөөд үүний дараа төрд шилжүүлэх гэсэн хэлбэр байдаг.

-Ашиглах хугацаа нь дунджаар 30 жил үү эсвэл төсөл болгон дээр өөр өөр хугацаа заагдаж байна уу?

-Үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ тарифаас хамаараад тэр жил нь сунах уу үгүй юу гэдгийг шийддэг. Жишээ нь өндөр үнээр тогтоож өгвөл концесс эзэмшигчийн ашиглах хугацаа нь тодорхой хугацаагаар багасаад явна. Үнээ бага тогтоовол ашиглах хугацаа нь ихсэх зэргээр гэрээний нөхцөлөөс шалтгаална.

 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ашигтай санал 2015-04-12 12:09:14
    http://referralvibe.com/?reff=23080 ороод үзээрэй танд таалагдана гэдэгт итгэлтэй байна
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • hbjkbln  2015-04-12 05:33:05
    МАШ ЗӨВ ЯРЬСАН БА.ТЕХНОЛИГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ АЛДАГДАЛЫГ БУУРУУЛАХ НЬ ЗӨВ.МАНАЙ УЛСыН СТАНЦУУДЫН ТЕХНОЛОГИ ҮЕ ӨНГӨРӨӨСӨН ШҮҮ
    122.254.115.81
    Мэдэгдсэн Хариулах