Шивээ-Овоогийн  уурхай  жилд 5 тэрбумын алдагдалтай ажилладаг
Шивээ-Овоогийн нүүрсний уурхай жилд 4-5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Ш.Отгонбаатар хэлжээ.

Алдагдалд оруулж буй гол шалтгаан нь нүүрс олборлож буй өртөгтэй холбоотой гэнэ. Тухайлбал, нэг тонн нүүрс олборлоход 22 мянга орчим төгрөг болдог бол борлуулж буй өртөг нь 21 060 төгрөг аж. Тонн тутмаас 1000 орчим төгрөгийн алдагдалтай ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, хоёр сая тонн нүүрс олборлоход 4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх аж. Түүнчлэн тус  уурхайд сүүлийн  17 жил техникийн шинэчлэл хийгээгүй. Ийнхүү нийслэлчүүдийг нүүрсээр хангадаг гол уурхай үйл ажиллагаагаа доголдуулахгүйн тулд шинэ техник технологийг нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг удирдлагууд нь онцолж байна.

Тус уурхай V цахилгаан станц баригдахад  нүүрсээр  хангах үүрэг хүлээж байгаа билээ. Тус уурхайн нүүрс олборлолтын хэмжээ ойрын гурван жилд 6 сая тонн болох тооцоо бий. Ингэснээр хөрс хуулалтын хэмжээ өсч,10 сая метр куб болно. Уурхай V цахилгаан станцын 70 хувийг хангахын тулд хүчин чадлаа нэмэгдүүлж, 4.5 сая тонныг олборлох 2021 он хүртэлх ТЭЗҮ-ийг боловсруулсан байна. 4.5 сая тонн нүүрс олборлоход 288 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэнэ. Иймээс ТЭЗҮ-гээ Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлээд байгаа юм байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2015-04-14 03:27:09
    Төрийн байгууллагад байгаа Удирдах ажилтнуудыг ур чадвар үнэхээр муу, хувийнхан бол хажууд нь дор хаяж 2 хэлтэй, том сэтгэдэг, нарийн төлөвлөдөг, хариуцлагатай
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2015-04-13 05:37:00
    zahiraliig ni solih Pr ehleb ee gej
    202.70.37.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-13 04:07:14
    toriin oroltsoo buhii baiguullaguud dandaa iim dampuu baidag, huviinh bol ashig olood bayajaad baidag yamar utga baina ve
    202.131.238.18
    Мэдэгдсэн Хариулах
  • я 2015-04-13 02:23:36
    Зардлаа багасга.
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-13 01:27:29
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.161
    Мэдэгдсэн Хариулах
    • setgehui 2015-04-14 15:31:33
      hutsaaad zar tawihaa boli
      37.29.41.150
      Мэдэгдсэн Хариулах